• Тогтвортой хөгжил

    Солонгос улстай хамтран 4 улирлын хүлэмжийн цогцолбор байгуулах талаар санал солилцлоо

    БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хөгжлийг дэмжих яамнаас ирсэн судалгааны багийн төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг хүлээн авч уулзав.
    Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль болон судалгааны баг нь Монгол Улсад хамтран ажиллаж “Хүнсний ногооны судалгаа, хөгжлийн төв бүхий хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр холбогдох судалгаа, тооцоо хийснээ танилцууллаа.
    Төслийн хүрээнд Улаанбаатар хотод хүнсний ногооны судалгаа хөгжлийн төв бүхий хүлэмжийн цогцолбор аж ахуйг байгуулахаар санал солилцлоо.
    Мөн манай орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон, БНСУ-ын хүлэмжийн аж ахуйн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, дөрвөн улирлын турш шинэ ургацын хүнсний ногоо тариалах технологийг боловсруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг бууруулахад хувь нэмрээ оруулах, энэ чиглэлийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, ногоочид, ялангуяа залуучуудыг дотоодод болон БНСУ-д сургаж, чадавхжуулахад онцгой анхаарал хандуулж ажиллахаар урьдчилан тохиролцов.
    Эх сурвалж: ХХААХҮЯ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...