• Агробизнес

    МАЛ ЭМНЭЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРДЛЫГ 2.2 ДАХИН ӨСГӨЖЭЭ

    “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоол, УИХ-ын түр хорооны 2023 оны 02 дугаар тогтоолуудыг баталж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг эрчимжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт технологи  нэвтрүүлэх, Биокомбинат ТӨХХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, мал эмнэлгийн оношилгооны лабораторийг чадавхжуулах, үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх зэрэг тодорхой шийдвэрүүд гарсан болон мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023 оны төсвийн зардлыг 2.2 дахин нэмэгдүүлж нийт 59,4 тэрбум төгрөгийг батлуулсан талаар мэдээлэл хийлээ. 
    Сайд Х.Болорчулуун аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын удирдлагуудын санал, хүсэлтийг сонсож, мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг жигдрүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах, таслан зогсоох, өвчингүй тайван байдалд шилжихийн тулд ажлын бүтээмж үр дүнг нэмэгдүүлэх, хариуцлага, санаачилгатай ажиллах, өвчлөлийг бууруулаагүй, шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаагүй тохиолдолд тухайн газрын даргад хариуцлагын арга хэмжээ авч ажиллах, мал бүртгэлжүүлэх (ээмэгжүүлэх) ажлыг бүс нутагтаа чанартай зохион байгуулах, шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор зорьсон ажлаа бүрэн хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгөв.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...