• Агробизнес

    Хэрэглэгч та “Газар шим”-д амжиж хөрөнгө оруулалт хийгээрэй

    И.Жаргал 


       Та бидний сайн мэдэх “Газар шим үйлдвэр” ХХК-ийн IPO урьдчилсан захиалга энэ сарын 13-нд эхэллээ. 

       Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд олон компани хувьцаа буюу IPO гаргаж, хүссэн хөрөнгө оруулалтаа татаж, олон нийтийн компани  болж байгаа билээ. Гэхдээ хөдөө аж ахуй тэр дундаа хүнсний үйлдвэрүүд тэр бүр зориглож, хувьцаа гаргаад байдаггүй. 2019 онд “Түмэн шувуут” ХК болсноос хойших бараг хоёр дахь үндэсний томоохон хүнс үйлдвэрлэгч ийнхүү олон нийтэд нээлттэй компани болохоор хувьцаа гаргаж байгаа нь энэ байх. 

        Тус компани анх 1999 онд үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө долоон нэр төрлийн 8.0 сая орчим шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. 2018 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 10,000 ам метрт үйлдвэр, агуулах, оффисын байр ашиглалтад оруулж, цагт 3000-6000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат шугамыг суурилуулжээ.

      

    • Тус компанийн нэгж хувьцааны үнэ: 53 төгрөг

    • Нийтэд санал болгох хувь: 16.54%

    • Татан төвлөрүүлэх хөрөнгө: 10.5 тэрбум төгрөг

    • Урьдчилсан захиалга авах хугацаа: 2023 оны гуравдугаар сарын 13-наас 27.

      “Газар шим үйлдвэр”-ийн хувьцааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://ipo.gazarshim.mn/ хаягаар орж сонирхоорой. Харин захиалга өгөх бол 7012-1616 дугаарт залгах буюу та өөрийн харилцдаг үнэт цаасны компани /ҮЦК/-аар дамжуулан анхдагч хувьцаа худалдан авах урьдчилсан захиалгад оролцох боломжтой аж.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...