• Агробизнес

    “AGRO EXPO-2023” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ "МӨСӨН ӨРГӨӨ"-Д ЗОХИОН БАЙГУУЛНА

         “Agro Expo-2023” олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын нэгдсэн хамгийн том үзэсгэлэнг ирэх есдүгээр сарын 22-24-нд "Steppe-Arena" буюу "Мөсөн-Өргөө"-д зохион байгуулах гэж байна.
    Үзэсгэлэнг салбар яам, төрийн байгууллагууд, элчин сайдын яамд дэмжин оролцож байгаа төдийгүй олон улсын байгууллагууд, аймаг сумдын холбогдох төлөөллүүд, салбарын бизнес эрхлэгчид, мал аж ахуй, ферм, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, өрхийн бизнес эрхлэгчид, тоног төхөөрөмж импортлогчид, хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчид оролцох бүрэн боломжтой. Үүнээс гадна судлаач, эрдэмтэн, профессор, шинжээч, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд салбарт бий болж буй өсөлт, хөгжлийн талаар мэдээ мэдээллээр хангах ба зорилтод бүлэгт зориулж олон улсын бизнес эрхлэгчид туршлагаасаа хуваалцах томоохон арга хэмжээ болох юм.

       “Аgro Expo-2023” үзэсгэлэн нь салбар дундын харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн өнөөгийн хөгжил дэвшлийг нийтэд харуулах, шинэ боломжийг олгох, эрэлхийлэх эрхэм зорилготой юм. Үүгээр зогсохгүй үзэсгэлэнгээр дамжуулан салбарын хөгжил урагшлах чухал алхам болох төдийгүй олон улсын зах зээлтэй шууд холбох гүүр болохоор томоохон зорилт тавин ажиллаж байна.

    ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙН ДҮҮРГЭЛТ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ

    Та үзэсгэлэнд оролцсоноор компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэг дор олон нийтэд таниулах, худалдан борлуулах, нэг төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг судлах, харьцуулалт хийх, хамтын ажиллагааг өргөтгөх, салбарын хүрээллээ тэлэх, гэрээ хэлэлцээр хийх, олон улсын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ гаргах чухал ач холбогдолтой. Түүнчлэн үзэсгэлэнгийн үнэ цэнэтэй оролцогч компани болж Монголын хөдөө аж ахуйн салбарын шинэ хүрээлэлд элсэх гээд олон давуу талтай.

    Үзэсгэлэнг олон улсын стандартыг ханган, өндөр зохион байгуулалт дор зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар аваарай.

    Дэмжигч байгууллагууд: ХХААХҮЯ, НХХААГ, МТҮХ

    Холбогдох дугаар : +976 77773010, 80881187, 94233150

    www.agroexpo.mn  sales@minex.mn  хаягаар хандана уу.

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...