• Агробизнес

    АРВИН УРГАЦ АВАХ УРЬДЧИЛСАН БАЛАНС ТАНИЛЦУУЛАВ

    Г.ГАНЧИМЭГ

                                                               

      ХХААХҮЯ-нд өнөөдөр /2023.09.29/ Ургацын комиссын ээлжит хурал болж, энэ үеэр хэвлэлийнхэнд урагцын урьдчилсан балансыг тогтоосонтой холбоотой  мэдээлэл хийв. 

    Ургацын урьдчилсан балансаар энэ жил улсын хэмжээнд  501 мянган тонн үр тариа, үүнээс 472.2 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн  тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5000 тонн жимс жимсгэнэ тус тус хураан авах төлөвтэй байна. Улаанбуудай, төмснийхөө хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой аж.


    Манай улс энэ жил 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ нийт 629.6 мянган га-д тариалалт хийжээ. Хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс 5-7 хоногоор хожуу эхэлсэн байна.

      Цаг агаарын урьдчилсан  мэдээгээр ирэх есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байгаа аж. Тиймээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах, шинэ ургацын борлуулалтыг дэмжихтэй холбоотой Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай 16 заалттай албан даалгаварыг гаргаж, Улсын ургацын комиссын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгч буйгаа мэдэгдлээ.

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...