• Агробизнес

    ХҮНСНИЙ НОГООНЫ 81 ХУВИЙГ ДОТООДООС ХАНГАНА

    Энэ жилийн хувьд Монгол Улс түүхэндээ хамгийн их ургац авах боломж бүрдэж, нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч өнгөрсөн оноос нэмэгдэж Монгол Улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 81 хувийг дотоодоос хангах боломжтой болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ онцлов.  

    Урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувь өсөхөөр байга бөгөөд  хүнсний ногооны  үйлдвэрлэлд ч 165.8 мянган тонн буюу  18.3 хувиар  нэмэгдэх төлөвтэй байна.

    Сүүлийн жилүүдэд 10 нэр төрлийн хүнсний ногооны борлуулалтад урамшуулал олгодог болсон хийгээд  “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгож буй газар тариаланг дэмжих зургаан хувийн хөнгөлөлттэй зээл, хөрсний үржил шимээ хадгалах зорилгоор хэрэглэсэн бордооны 30 хүртэл хувьд үзүүлсэн хөнгөлөлт ийнхүү хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл нэмэгдэхэд ихээхэн дэмжлэг болж байгаа аж.

    Манай редакци хүнсний ногооны дотоодын хангамжид гарч байгаа дээрх үйлдвэрлэлийн өсөлтийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн хүргэх болно.

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...