• Агробизнес

    ГУРИЛЫН ИМПОРТЫН ТАТВАРЫГ СЭРГЭЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ДАХИН ӨРГӨН БАРИНА

         Засгийн газрын /2025.05.21/ хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    УИХ-ын чуулганы 2024 оны дөрвдүгээр сарын 19- өдрийн нэгдсэн хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн, улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлж, тоо хэмжээний болон хугацааны хязгаарлалтгүй импортлохоор эцэслэн баталсан. Хууль хэрэгжиж тухайн цаг үеийн хүндрэлтэй байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй.

          Энэ хуулийн үйлчлэл зөвхөн улаан буудайн гурил үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд бус хөдөө аж ахуйн салбарын суурь үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрлэл түүнчлэн тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд тогтворгүй байдлыг бий болгож байна.

    Иймээс хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдалд үндэслэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг яаралтай горимоор дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...