• Агробизнес

    STREAM ТӨСӨЛ МАХНЫ ХОЛБОО, МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

          Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төсөл нь Монголын махны холбоо болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

    Гэрээний хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй, бэлчээрийн малын махыг чанараар ангилах үнэлгээний системийг боловсруулан хэрэгжүүлэх юм.

          Мөн гэрээний хүрээнд хийгдэх суурь судалгаа нь махны гарц, чанарын үзүүлэлтэд тулгуурласан ангиллын стандартыг боловсруулахад чухал ач холбогдолтой бөгөөд олон улсын шаардлагыг хангасан махны үйлдвэрлэлийг дэмжих, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.


    Эх сурвалж: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

     


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...