ХАА-г 400 тэрбумаар дэмжих цогц шийдвэр гаргалаа
Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар газар тариалангийн салбар тэр дундаа хүнсний ногоочдыг дэмжсэн дараах цогц томоохон шийдвэрүүдийг гаргалаа.
ХҮНСНИЙ НОГООНЫ БОРЛУУЛАЛТАД УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын IV аяны хүрээнд “Эх орны эрүүл хүнс” уриан дор дотоодын зах зээл, ногоочид, тариаланчдыг дэмжих цогц шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тодруулбал,
1. Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногоонд тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох,
2. Өвлийн хүлэмжийн аж ахуйд цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаа хугацааг жил бүрийн 10 дугаар сарын 15-наас 5-р сарын 1, цагийн хуваарийг оройн 18 цагаас өглөөний 06 цаг болгож уртасгах,
3. Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ
СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН 50.4 МЯНГАН ТОНН ХҮНСНИЙ БУУДАЙГ УЛС ХУДАЛДАН АВЧ, НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ
Өнгөрсөн жилийн ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, хүнсний улаанбуудайн нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, хүнсний хангамж, аюулгүй байдал, улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, тариаланчдын борлуулалтыг дэмжих, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах боломжийг бий болгох юм.
Өнгөрсөн жилийн ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, хүнсний улаанбуудайн нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, хүнсний хангамж, аюулгүй байдал, улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, тариаланчдын борлуулалтыг дэмжих, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах боломжийг бий болгох юм.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ 400 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжиж тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.
• Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
• Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
• Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
• Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
• Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
• Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ДЭМЖИНЭ
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Засгийн газраар хэлэлцэн баталж, УИХ-д өргөн барихаар тогтлоо. Хуульд өөрчлөлт орсноор газар тариалангийн бүс нутагт уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа иргэдээс буюу уламжлалт бэлчээрийн малаас 0-10,000 хүртэлх төгрөгийн татвар авах юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ