• Эдийн засаг

    БАГШ НАР 13 ХОНОГ АЖИЛ ХАЯЖ, ҮР ДҮНД ХҮРЛЭЭ

         Монголын боловсолл, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны зүгээс банш нарын ажил хаялтыг зогсоох талаар хэвлэлийн хурал зарлаж, мэдэгллээ.

    БШУЯ, Монголын боловсрол,шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны хооронд 2024-2026 онд хийсэн Хамтын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийг хийж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгэн авснаар УИХ, Засгийн газар үүрэг хүлээж байгаа аж.

    Уг хэлэлцээрт заасны дагуу 2026 онд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвийн багш, ажилтны цалингийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сараас 50 хувиар, мөн ондоо 2.8 сая төгрөгт хүргэхээр болжээ.

         Мөн үндсэн цалингийн хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлаар 2027 оны төсвийн төсөлд тусгуулахаар талууд хамтран ажиллахаар болсон байна.

    Боловсролын салбарын улсын төсвийн нийт зарлагын 20-иос доошгүй хувийг, ДНБ-ий зургаан хувиас багагүйг зарцуулдаг болгохоор холбогдох хуульд тусгуулах чиглэлд хамтран ажиллах юм. Ажил хаялтыг зогсоох арга хэмжээг 24 цагийн дотор буюу 2025.11.03-ны 18:00 цагаас эхэлж байгааг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны зүгээс албан ёсоор хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдлээ. Ингэснээр 2025 оны арваннэгдүгээр сарын 05-ны өглөө хичээл, сургууль албан ёсоор эхлэх нь ээ.


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...