• Эдийн засаг

    МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР С.БААТАРСҮРЭНГ ТОМИЛОВ

    Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар С.Баатарсүрэнг томилжээ. С.Баатарсүрэн нь Монгол Улсын банк санхүүгийн саларт тасралтгүй 20-иод жил ажилласан туршлагатай эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн эдийн засгийн бакалавр, Калифорнийн их сургуулийг Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгсчээ.

    Мөн тэрбээр “Зоос банканд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, Хадгаламж банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн банк, санхүүгийн салбарын мэргэшсэн боловсон хүчин юм. Банк санхүүгийн салбарын бодлого боловсруулах, банкны хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэх ажлыг удирдах албан тушаал хаших долоон жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж иржээ

    Түүнчлэн Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүнээр ажилладаг.

    Баатарсүрэнг Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах бүрэн чадамжтай хэмээн үзэж Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргажээ. 

     


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...