СЭЛЭНГЭ ОРГАНИК ХҮНС НИЙЛҮҮЛЭГЧ АЙМАГ БОЛНО
Сэлэнгэ аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд органик хүнс нийлүүлэгч аймаг болох зорилт дэвшүүлэн, аймгийн Засаг даргын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байгаа аж.
2025.11.20-нд “Сэлэнгэ-Органик хүнс” хөтөлбөрийн анхан шатны танилцуулга, хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын зөвлөл болон хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хамтран зохион байгууллаа.
Тус хөтөлбөрийн зорилго Сэлэнгэ аймгийг органик хүнсний загвар бүс болгон хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хөдөө орон нутгийн иргэдийн орлого, амьжиргааг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Хөтөлбөрийг 2026–2031 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд органик хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, стандартжуулалт, баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх, зах зээлд нийлүүлэх чанартай бүтээгдэхүүний хэмжээг өсгөх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
