• Агробизнес

    ЗҮҮН БҮСИЙН МАЛ, МАХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД НИЙТ 800 ГАРУЙ ТОЛГОЙ МАЛ БОРЛУУЛАГДЛАА

         ХХААХҮЯ болон Хөдөө аж ахуйн бирж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Адапт” төсөл хамтран Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр малчдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Зүүн бүсийн мал, махны дуудлага худалдаа-2025”-ыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд энэ сарын 03-04-ны өдрүүдэд зохион байгуулав.





    Зүүн бүсийн мал, махны дуудлага худалдаа Баруун-Урт суманд танхим болон цахимаар болж, “Баян талмах бэлтгэх үйлдвэрийн “Дарьт шүтээн”, “Дорнод мах маркет” компаниуд дуудлага худалдааны ялагч болж нийт 848 бог, 21 бод мал тус тус худалдан авсан байна.

         Дуудлага худалдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчин Х.Сүхбаатар 205 толгой бог, Сүхбаатар аймгийн Асгат сумын малчин Б.Отгонбаатар 21 адуу, Дорнод аймгийн Халхгол сумын малчин С.Батбаяр 643 толгой хонь тус тус худалдан борлуулжээ.  

    Дуудлага худалдаанд малчид, хоршоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцлоо.

     

    Эх сурвалж: Хөдөө аж ахуйн бирж

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...