• Агробизнес

    2.3 САЯ ТОЛГОЙ МАЛ ЗҮЙ БУСААР ХОРОГДЖЭЭ

    Энэ онд  улсын хэмжээгээр 27.7  сая мал төллөхөөс зургадугаар сарын 2-ны байдлаар  64.4 хувь нь төллөж, 16 сая төл хүлээн аваад байгаа  аж. Нийт төлийн бойжилт 89.7 хувьтай байгаа аж.
        Мөн өнгөрөгч тавдугаар  сарын 26-ны  байдлаар  нийт 2.3 сая толгой мал зүй бусаар хорогджээ. Үүнээс  тэмээ 2.1 мянга,  адуу 124.2 мянга,  ямаа  997.2  мянга, үхэр 216.1 мянга, хонь 970.6 мянгаар тус тус хорогджээ. Өнгөрөгч тавдугаар сарын дундуур Дорнод, Сүхбаатар аймагт болсон байгалийн онц аюултай үзэгдэл малын хорогдол ийн ихсэхэд нөлөөлжээ. Хамгийн их хорогдолтой аймгуудыг авч үзвэл, Архангай  481.6,  Хэнтий 313.7,  Увс 281.1,  Сүхбаатар 181.3,  Завхан 163.4 хувь зэрэг  нийтдээ 1.4 мянган  толгой мал хорогдсон нь нийт хорогдлын  61.7 хувийг эзэлж байна.
         Мал эмнэлгийн ерөнхий газраас малын сэг зэмийг зохих заавар стандартын дагуу устгах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж. Мал эмнэлгийн үйлчилгээний хувьд үхрийн ас товруутах вакцинжуулалт 94 хувь, шүлхийн вакцинжуулалт 65.2 хувь, бог малын мялзан өвчний вакцинжуулалт 18.9 хувийн  гүйцэтгэлтэй хийгдэж байгаа тухай ХХААХҮЯ-ны дэд сайд М.Ганхүлэг 2023.06.02-нд хэвлэлийнхэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...