• Тогтвортой хөгжил

    Ногоон эдийн засгийн хөгжлөөр Монгол Улс дунд зэргийн үнэлгээтэй байна

    Ногоон эдийн засгийн үнэлгээ нь улс орнуудын ногоон, шударга эдийн засгийн шилжилтийг үнэлж буй хамгийн анхны бенчмарк хэрэгсэл юм. Ногоон эдийн засгийн холбоо (НЭЗХ) болон гишүүн улс орнуудын түнш байгууллагууд хамтран судлаач, хувь хүмүүс болон бүх шатны байгууллагуудад зориулж ногоон эдийн засгийн бодлогыг хянахад туслах зорилгоор Ногоон эдийн засгийн хянагч “Greeneconomytracker” вебсайтыг гаргаж 41 улсын ногоон эдийн засгийн бодлогын хэмжүүрийг цогц байдлаар хөгжүүлсэн байна.

    Үнэлгээний арга зүй

    Ногоон эдийн засгийн бодлогын үнэлгээг хийхдээ Засаглал, Санхүү, Салбарууд, Иргэд, Байгаль орчин гэсэн 5 чиглэлд, чиглэл тус бүрд 4 үндсэн ногоон эдийн бодлого болон нэмэлтээр КОВИД-19 цар тахлаас хэрхэн ногоон сэргэлтийн үнэлгээ нэмэгдэж нийтдээ 21 бодлогоор тооцдог.

    Бодлогын тусгасан байдлыг 1-5 онооны хооронд үнэлж 1 оноогоор бодлогын төлөвлөгөөнд хангалттай тусгагдаагүйг, 5 оноогоор сайн тусгасан байгааг илэрхийлдэг байна.

    Үнэлгээний шалгуурууд:

    -ДНБ-д ногоон хөрөнгө оруулалтын эзлэх хувь хэмжээ болон ногоон хөрөнгө оруулалтын нөхцөл

    -Нүүрстөрөгчийн хийг бууруулах

    ур амьсгалын өөрчлөлтийг бууруулах

    асан зохицох арга хэмжээ

    -Экологийн тогтвортой байдал болон байгалийн хөрөнгийн хөрөнгө оруулалт

    -Хүртээмж, ногоон ажлын байрыг нэмэгдүүлсэн, эко-нийгмийн нэгдсэн бодлого.

    -Урт хугацааны бүтцийн төлөвлөгөө бүхий уялдаа холбоотой өөрчлөлтийн бодлого

    Монгол Улсын ногоон эдийн засгийн бодлогын тойм үнэлгээгээр

    -Засаглал чиглэлд 3

    -Санхүү чиглэлд 2.5

    -Салбарууд чиглэлд 2.5

    -Иргэд чиглэлд 2.5

    -Байгаль орчин 2.5 үнэлэгдэж байна.

    Монгол Улс ногоон эдийн засгийн бодлогоор бүс нутгийн түвшинд 1-5 онооноос 3-р үнэлэгдэж ногоон ажлын байраар дамжуулан ядуурлыг арилгах, хөрсний бохирдол, усны хомсдлыг шийдвэрлэх, ногоон санхүүгийн цоо шинэ салбарыг бий болгох зэрэг эдийн засгийн шинэчлэлийн томоохон зорилтуудыг тавьсан нь дээгүүр орж байна. Харин түүний хэрэгжилт болон бодлогын уялдаанд анхаарах шаардлагатай байна.

    КОВИД-19 цар тахлын ногоон сэргэлт чиглэлд Монгол улс 1-5 онооноос 3-р үнэлэгдлээ.

    Монгол Улс КОВИД-19 цар тахал гарахад урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч, улс орон даяар хатуу хөл хорио тогтоож, БНХАУ-тай хиллэдэг хилийн бүх боомтоо хааж, олон улсын бүх аяллыг түр зогсоосон. Энэхүү арга хэмжээ нь цар тахлын хамгийн аюултай нөхцөлөөс зайлсхийхэд тусалсан ч экспортыг хязгаарласны дээр дэлхийн түүхий эдийн эрэлт огцом буурсантай холбогдож уул уурхайд тулгуурласан эдийн засгийг уналтад оруулсан. ОУВС-гийн мэдээлснээр 2020 онд Монгол Улсын засгийн газар 1.4 тэрбум ам.доллар буюу улсын ДНБ-ий 10.3 хувь давсан төсвийн урамшууллыг олгосон бөгөөд энэ нь сүүлийн хэдэн жилийн төсвийн ашгийг бууруулж, засгийн газрын өрийг өсгөсөн.

    Эх сурвалж: nogoonhutuch.mn

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...