• Кластер

    Арьс шир, ноосны урамшууллыг олгож эхэллээ

    Арьс шир боловсруулж, ноос бэлтгэлийн урамшууллыг 2022 оны долдугаар сарын 5-ны өдрөөс олгож эхэлсэн хэмээн ХХААХҮЯ мэдээллээ. Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох Засгийн газрын журмын дагуу 2020 онд гүн боловсруулах үйлдвэрүүдэд 3,006,589 ширхэг бог, 183,810 ширхэг бод нийт 3,190,399 ширхэг арьс, шир бэлтгэн тушаасан 47,602 малчин, мал бүхий этгээдэд 11.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох юм.

    Мөн Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмын шаардлага хангасан 99 үндэсний үйлдвэрт 2021 онд 19,358 тонн хонины ноос, 821,8 тонн тэмээний ноос бэлтгэн тушаасан 85,612  малчин, мал бүхий этгээдэд олгох мөнгөн урамшууллаас урьдчилан тооцсон хувь хүний орлогын албан татвар суутгасан дүнгийн 50 хувийг тус тус малчдын нэрийн дансанд төрийн сангаас шууд шилжүүлэх юм.

    Урамшууллын мөнгө олгох нь арьс, шир, ноосны зах зээлийн үнийг тогтвортой барихад чухал нөлөөтэй байдаг. Арьс шир, ноосны урамшуулал олгож эхэлснээс хойш ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжийн тоо тав дахин нэмэгдэж, үйлдвэрүүд түүхий эдийн нөөцтэй болсон зэрэг давуу талууд байгаа юм. Арьс шир, ноосны урамшууллыг 2011 оноос хойш олгож байгаа юм.

    Ингэхдээ хонины бүдүүн ноос 1,500 төгрөг, хонины нарийн ноос 2,000 төгрөг, тэмээний ноосонд кг тутамд 2,000 төгрөгийн урамшуулал олгож байна. Харин арьс ширний тухайд хонины арьс 3,000 төгрөг, ямааны арьс 3,000 төгрөг, адууны шир 15,000 төгрөг, үхрийн шир 15,000 төгрөгөөр тус тус урамшуулж байна.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...