• Агробизнес

    БОГ МАЛЫН МЯЛЗАН ЕСӨН АЙМГИЙН, 24 СУМЫН 30 ГОЛОМТОД БҮРТГЭГДЖЭЭ

    Дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байна.

    Монгол Улс “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах стратеги”-ийг 2023-2025 онд өвчний эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг хоёр  жил дархлаажуулж, гурав  дахь жилээс төл малыг дархлаажуулах ажлыг хэрэгжүүлж, бог малын мялзан өвчнийг хяналтад авах, цаашид устгах арга хэмжээг оношилгоо, тандалт, тусгаарлалт, халдваргүйтгэл зэрэг мал эмнэлгийн бусад арга хэмжээтэй хослуулан шат дараалан хэрэгжүүлж байна.

    Бог малын мялзан өвчний тохиолдол 2023 оны зургадугаар сарын 14-ны өдрийн байдлаар есөн  аймгийн 24 сумын 30 голомтод бүртгэгдэж хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байгаа аж.

    Энэ онд эрсдэл бүхий аймаг, сумдын 19.0 сая малыг дархлаажуулах аяны хүрээнд төв болон зүүн, говийн бүсийн есөн аймаг, нийслэлийн богийн төл, ямааг хамруулах ажил зохион байгуулж байна.

    Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн байгууллагаас гадна бусад оролцогч талууд болох орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд, малчид, ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг МЭЕГ-аас (2022.06.15)-нд  сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд онцоллоо.  

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...