• Эдийн засаг

    “ӨВЛИЙН ИДЭШ-2025” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА

    Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас ирэх сарын 5-ныг хүртэл “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байнуулж байна.

    Өргөтгөсөн худалдаанд 10 аймгийн 38 малчин, хоршоологч оролцохоор бүртгүүлснээс өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Орхон аймгийн 15 малчин, хоршоологч оролцож байгаа аж. Мөн үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг найман аж ахуйн нэгж оролцож буй.



    Үхрийн махыг нэг кг нь 14000 төгрөг, адууны мах 10500, хонины мах 12000 төгрөгөөр худалдаалж байгаа аж.

    Өргөтгөсөн худалдаанд оролцохыг хүссэн иргэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газарт хүсэлтээ ирүүлэх юм байна.


     Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...