• Агробизнес

    КИМИХИРО ИТО: БИД КУБОТАГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦООР НЬ ҮЗҮҮЛДЭГ

    “AGRO EXPO 2023”  ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

    “Эх орны хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулж буй “Agro Expo 2023” үзэсгэлэн хоёр  дахь жилдээ есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “Степпе Арена/Мөсөн Өргөө”-ний гадна талбайд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгч  “Kubota Mongolia / Эм Жэй Агритех”-ийн зөвлөх Кимихиро Итотой ярилцлаа.Kubota корпораци гэхээр хүн бүр шахуу нэрийг нь мэддэг. Та тэгвэл тус корпорацийн  дэлхийн үйл ажиллагааных нь талаар товч мэдээлэл сонирхуулаач?

    -Kubota корпораци нь дэлхий даяар 110 гаруй оронд салбар компаниудаараа дамжуулж судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, худалдаагаа явуулдаг. Трактор, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хөдөлгүүр, барилгын тоног төхөөрөмж, цахилгаан үүсгүүр, насос зэрэг тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн дэлхий зах зээлд нийлүүлж байна. 2019 онд Монгол Улсад хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ явуулах албан ёсны эрхийг бидэнд олгосон юм.

    -Газар тариалангийн салбарт хүчин зүтгээд багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Тэгвэл энэ салбарын хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ. Мөн “Kubota Mongolia”  бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас юугаараа давуу талтай вэ?

    -Монгол Улсын газар тариалангийн салбар сүүлийн жилүүдэд шинэ техник, технологи хурдтай нэвтэрч цаашид илүү хөгжих хандлагатай байна. Тариаландад маань чанартай, баталгаатай үр тариа, хүнсний ногоо тариалж ургацын хэмжээг нэмэгдүүлэх, стандартын дагуу хадгалах, ургацаа тогтвортой үнээр худалдан борлуулах систем бий болгох шаардлага тулгараад байгаа болов уу гэж харж байна.

    Бид Япон улсдаа ажиллаж байсан өрхийн тариалан эрхлэгчид, болон хадланчдад тохирох жижиг оврын үнийн хувьд боломжийн тракторууд нийлүүлж байгаа бөгөөд зөвхөн борлуулаад зогсохгүй борлуулалтын дараах засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг нийлүүлж байна. Энэ жил бидний хувьд их чухал үйл явдал тохиосон жил болсон.

     Монголд  анхны Хөдөө аж ахуйн  тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн танхим, засварын төвөө барьж, ашиглалтад орууллаа. Эрхэм тариаланч та бүхэн манай төвөөр саатаж тухлан үйлчлүүлэхийг урьж байна. 

    -Agro Expo 2023 үзэсгэлэнгийн ач холбогдол, цар хүрээг хэрхэн харж байна. Тус үзэсгэлэнд оролцох болсон шалтгаанаас дурдвал?

    -Энэ удаагийн үзэсгэлэнд олон улсаас техник, технологи үйлдвэрлэгч, борлуулагчдын төлөөлөл  оролцож байгаа тул тариалан эрхлэгчид нэг дороос бүрэн мэдээлэл олж авна. Манай компани нь газар тариалангийн бүс нутагуудаас гадна цаашид хүнсний ногооны тариалалт нэмэгдэх боломжтой нутгуудад хүрч ажиллахыг эрмэлздэг тул хөдөө аж ахуй  болоод газар тариалан эрхлэгчид уг үзэсгэлэнд өргөнөөр оролцож манай техникүүдтэй танилцаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж бодож байна.

    -Үзэсгэлэнгийн үеэр жишээ нь танайх ямар техникүүдээ хэрэглэгч нарт санал болгох вэ? 

    -Бид шинэ тракторууд болон Японд ажиллаж байсан жижиг оврын хуучин тракторууд болон бусад  хөдөө аж ахуйн техникүүдээ танилцуулахаар бэлтгээд байна.

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...