• Эдийн засаг

    САНКТ-ПЕТЕРБУРГИЙН ФОРУМД МОНГОЛ ЗАЛУУС АНХ УДАА ОРОЛЦЖЭЭ

    Г.ГАНЧИМЭГ

         Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс улирал тутамд сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг бөгөөд энэ удаа/2023.08.30/ “Оростой хамт зун цаг-2023” хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ зуны хоёр улсын хамтын ажиллагааны анхны төсөл Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумаар өнгөрсөн зургадугаар сард эхэлжээ. Дэлхийн эдийн засгийн корпорациудын удирдагчид, төрийн тэргүүнүүд, тэргүүлэх улстөрчид чуулдаг томоохон арга хэмжээнд Россотрудничество агентлагийн урилгаар монгол залуус анх удаа оролцсон байна.

    Нийт 65 орны 100 гаруй залуучууд хамрагдсан тус арга хэмжээнд нэг улсаас 2-3 хүний төлөөлөл оролцжээ.

       “Аум алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавзандорж “Би Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсаа төлөөлж оролцсон хоёр хүний нэг нь болсондоо баяртай байна. Форумаар бодлогын шийдвэрт нөлөөлөх залуучуудын оролцооны талаар хэлэлцсэн. Дэлхийн эдийн засаг тогтвортой хөгжлийн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний хүрээнд улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийн тулд бодлогын төвшинд хэрхэн яаж ажиллаж байгаа вэ гэдгээ ярилцсан. Энэхүү олон улсын эдийн засгийн форумын дэргэд байгуулагдсан лидершипс форум гээд залуучуудад зориулсан хөтөлбөр байдаг. Энэ жил тус хөтөлбөрт 32 орны төлөөлөл оролцжээ. Би бизнесийн байгууллагын төлөөлөл болж тус хөтөлбөрт хамрагдлаа. Инноваци дээр суурилсан технологи, цахим засаглал улстөрчдөд хэрхэн нөлөөлж байна вэ зэрэг сэдвийн хүрээнд маш өргөн хэлэлцүүлэг өрнөсөн.

    Манай улс 2050 оныг хүртэл урт хугацааны эдийн засгийн төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. Энэ нь олон улсын стандарт, тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж байна уу, үгүй юу гэдэг талаар нэлээд олон судалгааг хийж ирлээ” гэж ярив.

     

               

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...