• Эдийн засаг

    “МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”-Д МАНАЙ 500 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОНО

        "Монгол-Хятадын ЭКСПО" ирэх есдүгээр сарын 06-наас 10-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Уг ажлын хүрээнд хийх  үзэсгэлэн худалдаа, хурал, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  

         Дэд ажлын хэсгийн ахлагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ажиллаж байгаа бөгөөд хурлаар холбогдох яам агентлагуудад хамаарах чиг үүргийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар ярилцлаа. Тус экспод 10 орчим орон оролцох бөгөөд улс бүр өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн бараа бүтээгдэхүүнээрээ оролцох юм. Манай улсын хувьд дүр төрхийн үзэсгэлэнгээр эх орны нэрийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэн оролцоно.

    Тиймээс “Монгол- Хятадын экспо”-гийн үндсэн арга хэмжээ болох үзэсгэлэн, худалдаанд оролцох 500 аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд анхаарах, барааны чанар стандартыг хангуулж зохих журмын дагуу хурдан шуурхай зохион байгуулан ажиллах зэрэг асуудлын хүрээнд хэлэлцлээ.

    Эх сурвалж: Жижиг, дунд үйлдвэрийн газар

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...