• Эдийн засаг

    АКАДЕМИЧ Б.БЯМБААГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗНИЙГ 100 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА

    вро-Азийн хөдөө  аж ахуйн хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг" сэдэвт 26 дахь удаагийн олон улсын чуулганыг академич, малын гавьяат эмч Бадарчийн Бямбаагийн нэрэмжит болгон Улаанбаатар хотноо 2023.10.06-07-нд зохион байгуулсан билээ.

     

    Мөн уг хуралтай холбогдуулан ар гэр, үр хүүхэд, ах дүү, эрдмийн шавь нарын санаачилгаар “Академич Бадарчийн Бямбаа сан”-г байгуулсан байна. Энэхүү сангаар дамжуулан шилдэг эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг дэмжих зорилгоор "Академичийн нэрэмжит шинжлэх ухаан технологийн шагналыг бий болгожээ.

    "Академич Бадарчийн Бямбаагийн нэрэмжит шинжлэх ухаан технологийн шагнал"-ыг эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын цар хүрээ, үр дүнгээс хамааран 3-5 жил тутамд шилдэг нэг эрдэмтний бүтээл эсвэл шилдэг нэг эрдэмтэн судлаачдын багийн ажилд олгох юм.

    Туc шагналыг академичийн дүрс бүхий энгэрийн тэмдэг, өргөмжлөл, 100 сая төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал дагалдана. Шагнал олгох журмыг боловсруулсан бөгөөд удахгүй шинжлэх ухааны байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.

    Дашрамд дурдахад Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Шинжлэх ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг Монгол Улсын Ардын багш, Малын гавьяат эмч, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч асан, Бадарчийн Бямбаа агсан хүртэж, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан билээ.

    Тэрбээр уг шагналыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж байсан юм.

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...