• Агробизнес

    18-НЫГ ХҮРТЭЛ ТЭНГЭР ӨӨДЛӨХГҮЙ

          Аравдугаар сарын 13-наас 22-ныг хүртэлх цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Энэ хугацаанд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, хүйтэрч ялангуяа 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

    Хур тунадас: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.


     

          Салхи: Ихэнх нутгаар говь, тал хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөл хэсгээр шороон шуурга шуурна.

    Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -24...-29 градус хүйтэн, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +3...-2 градус хүйтэн бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө 0...-5 градус хүрч хүйтрэх нь ээ.

     

             Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

    Хур тунадас: 14-нд ялимгүй цас, 16-нд нойтон цас орж, зөөлөн шуурна.

    Салхины хүч ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14, 16-нд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

    Агаарын температурын хувьд хүйтэрч шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...-3 градус хүйтэн байна.

     

    Эх сурвалж: Ус, цаг уур орчны шинжилгээний газар

    Top of Form

     

    Bottom of Form

     


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...