ЖДҮХС-гийн зээлийн төслийг авч эхэллээ
ХХААХҮЯ-ны дэргэдэх
Жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл авахыг хүсэж буй жижиг, дунд бизнес
эрхлэгчдийн төслийг энэ зургадугаар сарын 06-наас ирэх долдугаар сарын 06-ны 08.30
цаг хүртэл хүлээн авах юм байна. Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn хягаар цахимаар хүлээн авах аж.
Тус сангийн 300 сая төгрөг
хүртэлх санхүүжилтийг ЖДҮХС-гаас шууд олгох бөгөөд 300 сая төгрөгөөс дээших
санхүүжилтийг ЖАЙКА байгууллагын хоёр үе шаттай зээлд хамруулах аж.
Жилийн гурван хувийн
хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс нэг жилийн хугацаанд чөлөөлөгдөх, тав хүртэл
жилийн хугацаатай уг зээлийн 300 хүртэл сая төгрөгийн санхүүжилт хүсэж байгаа
иргэд төслөө дээрх цахим хаягаар буюу Жижиг, дунд үйлдвэрийн газарт илгээнэ.
Харин хөдөө орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж төслөө аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газартаа өгөх
юм. Та бүхэн зээлийн шаардлага болон холбогдох мэдээллийг зургаас хараарай.
Ингэхдээ 200 хүртэл
сая төгрөгийн орлоготой 1-9 хүнийг ажлын байраар хангадаг бичил бизнес эрхлэгч бол
ЖДҮХС-гаас 20-300 хүртэл сая төгрөгийн зээлийг шууд олгоно. Харин 10-200 хүртэл
ажилтантай ЖДҮ эрхлэгчдэд 20-800 хүртэл сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар
дамжуулж олгохоор төлөвлөж байгаа аж. 300-800 сая хүртэлх зээл хүссэн жижиг,
дунд бизнес эрхлэгчийн хувьд борлуулалтын орлого нь 300 хүртэл тэрбум төгрөг
байх шаадлагыг тавьжээ.
Мөн уг зээлд
хамрагдах сонирхолтой жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд үүсдэг нэг хүлээлт
бол тухайн жилд ямар салбаруудад ЖДҮХС-гийн
зээлийг олгох бол гэдэг юм.
Тэгвэл энэ жилийн тухайд өнгөрсөн тавдугаар сарын 25-нд ХХААХҮ-ийн сайдын
тушаал гарч, дорх зээл олгох есөн салбар чиглэлийг тогтоожээ.
ЗЭЭЛ
ОЛГОХ САЛБАР:
1. Cүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр
2.
Төмс,
хүнсний ногоо, жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр
3.
Хүнсний
зоорь, агуулах
4.
Эрчимжсэн
мал аж ахуй
5.
Гахай,
тахиа, зөгийн аж ахуй
6.
Хүлэмжийн
аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ
7.
Модон
шахмал хавтангийн үйлдвэр
8.
Оёмол
бүтээгдэхүүний үйлдвэр
9. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв