Шүлхийн нөхцөл байдал ямар байна вэ?
Уг тоон мэдээллийг гаргахдаа Мал эмнэлгийн ерөнхий газар аймуудын Мал эмнэлгийн газраас өдөр тутам мэдээлэл авч, түүнийгээ нэгтгэн, дүгнэдэг байна.
Хэрвээ өвчний шинж тэмдэг илрэх, байж болзошгүй гэж үзвэл харьяа дүүргийнхээ мал эмнэлэгт цаг алдахгүй яаралтай мэдэгдэх ёстой аж. Ингэснээр мал эмнэлгээс тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран хорио цээрийн болон холбогдох бусад арга хэмжээг авдаг байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхан “Яагаад яаралтай мэдэгдэх ёстой вэ гэхээр бид өвчнийг эрт илрүүлэх тусмаа халдварт өвчнийг өргөн хүрээг хамарч тархахаас урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг” хэмээн онцлон анхааруулж байна.