Есдүгээр сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадастай байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан есдүгээр сарын урьдчилсан тойм мэдээгээр сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орж, баруун болон төвийн бүс нутгаар агаарын хэм 3-6 градусаар сэрүүсч, уулархаг нутгаар цас орох төлөвтэй байгааг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадастай байж, бусад нутгаар хур тунадас дунджийн орчим байна.
Нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 20 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр 10 хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар 10 хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр 10 хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар 10 хоногийн дунд болон гуравдугаар 10 хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын зүүн өмнөд, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд болон гуравдугаар 10 хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр 10 хоногийн эхэн дунд, сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд болон гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байж, хур тунадас Өмнөговийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, Дорноговийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Хоёрдүгаар 10 хоногийн эхэн, дунд, болон гуравдугаар 10 хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.
Эх сурвалж: ЦУОШГ