• Үнэ ханш

    Махны үнэ 200-450 төгрөгөөр өсчээ

    А.Ариунжаргал

    Энэ оны зургадугаар сарын 6-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний гол барааны үнэ өмнөх сараас 2.9 хувь, өмнөх долоо хоногоос 2.2 хувиар өссөн гэдгийг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс хүнсний гол бүтээгдэхүүн махны үнийн өсөлтийг харуулъя.

    Нийслэл хотод худалдаалж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ өмнөх сард 17,465 мянган төгрөг байсан бол энэ сард 17, 516 мянган төгрөг болжээ. Мөн үхрийн ястай нэг кг  махны дундаж үнэ 15,585 мянган төгрөг болж өмнөх сараас 2,8 хувиар буюу 441 төгрөгөөр өссөн аж.

    Харин хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.2 хувиар буюу 420 төгрөгөөр өсчээ. Адууны ястай мах үнэ өмнөх сараас 0,9 хувиар буурсан, ямааны ястай мах нэг кг нь дунджаар 10,000 мянган төгрөг болжээ.




    Мөн Нийслэлийн томоохон зах, худалдааны төвийн махны үнийг хүргэе.

    “Хүчит шонхор”,”Хархорин” захад үхрийн цул мах нэг кг нь 15 мянга, ястай мах нэг кг нь 14,500 төгрөгөөр тус бүр худалдаалж байсан бол “Бөмбөгөр”, “Барс” худалдааны төвд 15-17 мянган төгрөгийн ханштай байв.

    Харин хонины цул мах нэг кг нь “Хүчит шонхор”, “Хархорин” захад 12,500 мянган төгрөг, ястай мах нэг кг нь 11,500 төгрөгийн үнэтэй бол “Барс”,”Бөмбөгөр” худалдааны төвд 13-14 мянган төгрөгөөр худалдаалж байна.

    Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...