• Бусад

    ТЭСИЙН ГОЛЫН НҮҮДЭЛЧИД ӨВ СОЁЛЫН НААДАМ ХИЙЖ БАЙНА

        Завхан, Увс, Хөвсгөл гурван аймгийн Тэс голын дагуу нутагладаг найман сумын иргэд, малчдын төлөөлөл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын заагт “Тэсийн голын нүүдэлчид-2023” өв соёлын наадам хийж байна. Анх удаагаа зохион байгуулж буй уг наадамд Тува, Франц, АНУ, БНСУ-ын хүндэт зочин, жуулчид ч оролцож байна.

     Тэс голын дагууд амьдарч байгаа дээрх гурван аймгийн зон олон өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эх сайхан нутгаа хайрлан хамгаалж,олон ястны  өв соёлоо сурталчилан таниулах их үйлсэд сэтгэл, зүтгэл нэгтэйгээр энэхүү наадмыг хоёр өдөр хийж буй аж.Open photo

    Хөвсгөл аймаг 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил болгон зарлаж, гадаад дотоодын жуулчдад зориулсан арга хэмжээнүүдийг зохиож буйн нэг нь энэхүү “Тэсийн голын нүүдэлчид 2023” наадмыг өөрийн нутаг дэсвгэрт хийж байгаа бол Тэсийн гол дагуу нутагладаг хотгойд, баяд, урианхай үндэстэн ястнуудыг нэгтгэж, нүүдэлчин соёл, өв уламжлалыг дотоод, гадаадын жуулчдад сурталчилан таниулах зорилгоор  энэхүү наадмын зохион байгуулагчид “Нэгэн голын хүүхдүүд” болох Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл Ц.Энх-Амгалан, Н.Ганхуяг, С.Гүррагчаа нар аж. Тэд Завхан аймгийн Тэс, Увсын Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдад төрж өссөн байна.

    Open photo

    Тиймээс наадмын нээлтийн үеэр гурван аймгийн найман сумын Засаг дарга нарт ус нутаг, өв соёлоо хамгаалж, хөгжин цэцэглүүлж явах эвийн билгэдэл болгож найман сумтай нум гардуулан өгчээ. Энэ нь “Тэсийн голын нүүдэлчид наадмыг жил бүр өөр аймаг сумдад уламжлан зохион байгуулж байх эв эеийн билгэдлийг илэрхийлжээ.

     “Нэгэн голын хүүхдүүд” нэрийн дор нэгдэн уг наадмыг санаачилан хийж  байгаа дээрх хүмүүс өмнө нь Тэсийн голоо хайрлан хамгаалах, нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Тэсийн голын монголчууд” аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьдрал аж ахуй, соёл зан заншил, өв уламжлалыг дотоод, гадаадын жуулчдад танилцуулсан баримтат кино зэргийг бүтээж байсан юм.

    Наадмын үеэр “Хотгойд судлал” эрдэм шинжилгээний хурал болж, хотгойд ардын дууны наадам, эрийн гурван наадам зохиож, Чингүнжав, Жалханз хутагт, хотгойд, баяд, урианхай ястны музей үзүүлж, адуучин тэмцээн, хүчит бөхийн барилдаан, Тэсийн хурдан хүлгүүдийн үзэсгэлэн худалдаа, Органик Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд Цагаан-Уул үүлдрийн хонь, мах, сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдааг дэлгэжээ.

     Мөн олон ястны өв соёл, ёс заншлыг таниулах зорилгоор сэвлэг үргээх, хуримын, унага тамгалах, эсгий хийх ёс зэрэг танин мэдэхүйн сонирхолтой  үйл ажиллагаагаар  үргэлжилэх юм.             

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...