Ноолуур 80-96 мянган төгрөг болж буурчээ
Энэ жилийн ноолуурын анхны ханш графикт үзүүлснээр Дорнод аймагт нэг кг нь 142 мянган төгрөгийн үнэтэй эхэлсэн бол мөн хугацаанд Сүхбаатар, Хэнтийд 135 мянган төгрөгийн үнэтэй байжээ. /График 1/
Үндэсний статистикийн хорооны Мэдээллийн нэгдсэн санд бүртгэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар Хөвсгөл аймагт ноолуурын ханш хамгийн өндөр буюу нэг кг нь 163 мянган төгрөгт хүрчээ. /График 2/
Мөн сард Сүхбаатар, Хөвсгөл, Архангай аймагт ноолуур нэг кг нь 120-163 мянган төгрөгийн ханштай байжээ. Энэ үеэр ноолуур хамгийн сүүлд гардаг баруун аймгуудад дунджаар 100 мянган төгрөгийн ханштай байсан бол сарын сүүлээр 20-30 мянган төгрөгөөр өссөн байна.
Тэгвэл тавдугаар сард ноолуурын үнэ огцом буурч байгааг / график 4 /-өөс харж болно.
Тухайлбал, зүүн аймагт ноолуурын үнэ 60-80 мянган төгрөг болтлоо буурчээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо