• Агробизнес

    Хөдөө аж ахуйн тооллого 2022 эхэллээ

    Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэллээ. Тооллого тавдугаар сарын 21-ээс долдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
    Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн 13 хувь, ажиллах хүчний 24 хувийг бүрдүүлдэг үндсэн салбаруудын нэг билээ.
    Хөдөө аж ахуйн 2022 оны ээлжит тооллогод:
    • Мал аж ахуй
    • Газар тариалан
    • Ойн аж ахуй
    • Ан агнуур
    Загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм.
    Булган, Орхон аймагт тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд,
    Сэлэнгэ, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгуудад зургадугаар сарын 6-19-ний өдрүүдэд,
    Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 8-ны өдрүүдэд тус тус явагдана.
    Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой билээ.
    Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...