• Агробизнес

    2022 оны эхний хагас жилд ХАА-н салбар 1.8% өсчээ

    2022 оны эхний хагас жилд Монгол Улсын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 1.9% өссөнийг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн 2021 оны эхний хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар голлон нөлөөлж байсан бол 2022 оны эхний хагас жилийн байдлаар ХАА, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн жилийн өсөлтөд нөлөөлж байсан гол салбар болох уул уурхайн салбар энэ оны эхний хагаст 3.7%-ийн бууралттай гарсан байна.

    Салбаруудын өсөлтийн хувь:

    • ХАА-н салбар 1.8%

    • Үйлчилгээний салбар 2.2% 

    • Уул уурхай, олборлолтын салбар -3.7%

    • Аж үйлдвэр, барилгын салбар -0.1% 

    • Бүтээгдэхүүний цэвэр татвар 1.7% 

    2022 оны I улиралд эдийн засаг 3.8% агшсан нь БНХАУ-д КОВИД-ын халдвар дэгдэж, олон хот, тэр дундаа хилийн боомт хотуудад хөл хорионы дэглэм тогтоосноор Монголын экспортын түүхий эдүүд экспортод гарч чадахгүй байсантай холбоотой. Хятад улсын хорионы дэглэм II улирлын сүүлээс өөрчлөгдөж, Монголын экспорт сэргэж байна. Тухайлбал, нүүрсний экспорт сүүлийн 2 сар дараалан нэмэгдсэн дүнтэй байна. Долдугаар сард гэхэд 3 сая тонн нүүрс экспортолжээ. Экспортоос гадна үйлчилгээний салбарт сэргэлт ажиглагдаж байна. Өнгөрсөн оны II улиралтай харьцуулахад зочид буудал, нийтийн хоолны салбарын нийт борлуулалт 80% өссөн.

    А.ЧАНДМАНЬ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...