• Агробизнес

    ХААДС-д хүлээн авах улаан буудайн үнийг тогтоолоо

    Ургацын комисс өнөөдөр /2022.08.23/ хуралдаж, энэ намар ХААДС-нд хүлээн авах улаан буудайн үнийг тогтоолоо. Улаан буудайн үнийг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд,

    1-р ангилал, 1 тонн-1,000,000 төгрөг

    2-р ангилал, 1 тонн-970,000 төгрөг

    3-р ангилал, 1 тонн-940,000 төгрөг

    4-р ангилал, 1 тонн-880,000 төгрөг.

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы цахим хуудастаа мэдээлснээр “Хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдал, ковидын цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн. Тиймээс тариаланчдын гол төлөөлөл болсон Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнэ тогтоов” гэжээ.

    Энэ 2022 оны ургацын урьдчилсан балансаар 470 мянган тонн үр тариа, үүнээс 441 мянган тонн улаанбуудай, 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо, 56 мянган тонн тосны ургамал, 104 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсныг ХХААХҮЯ мэдээлж байна. Энэ балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломжтой юм.

    А.ЧАНДМАНЬ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...