• Үнэ ханш

    Хүнсний ногооны үнэ өмнөх сараас 8.4% буурчээ

    ХХААХҮЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран нийслэлийн хүн амыг хямд, шинэ хүнсний ногоогоор хангах зорилгоор “Алтан намар”  үзэсгэлэн худалдааг 9 дүүргийн 31 байршилд ажиллуулж байна.  

    Энэ жилийн хувьд тариалсан хүнсний ногоогоо борлуулах боломжийг ногоочдод илүүтэй олгож байна. Шинэ ногоо борлуулах төвлөрсөн цэгээс гадна дүүрэг, хороо, хорооллын дунд төмс, хүнсний ногооны борлуулалтыг чөлөөтэй явуулах боломжийг Улаанбаатар хотын захирагаа олгож байгаа юм. Ингэснээр ногоочид тариалсан ногоогоо дундын зуучлалгүй борлуулж, иргэд ч хямд авах нөхцөл бүрдэж байна.

    Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр 2022 оны наймдугаар сарын 29-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 8.4 хувь, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар буурсан байна.


    А.ЧАНДМАНЬ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...