• Үнэ ханш

    “Алтан намар-2022”: Хүнсний ногооны үнэ 1300-7000 төгрөгийн ханштай байна

    Тариаланч, ногоочдын оролцдог “Алтан намар-2022” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа нийслэлийн 17 байршилд 186 цэгт ажиллаж байна.

    Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд  ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулдаг.

    Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь орон нутгаас ирсэн ногоочдоос төлбөр болон нэмэлт түрээс авахгүйгээр ногоогоо борлуулах боломжийг олгож байна. Засгийн газрын шийдвэрээр тариаланч, ногоочдыг дэмжих үүднээс хүнсний ногооны борлуулсан тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшууллыг энэ жил олгоно.

    Энэ жилийн төмс, хүнсний ногооны үнэ ханшийг тоймлон хүргэе.

    Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний урд худалдаалах хүнсний ногооны үнэ ханш


    Төмс нэг килограмм нь 1300, сонгино 2500, лууван 2000, байцаа 1500, улаан лооль 8000, манжин 2500, юуцай 6000, өргөст хэмх 5000-7000, чинжүү 6000, брокли 4000-5000,  тарвас 2000, хулуу 3000 төгрөгийн үнэтэй байв.

    Сэлэнгэ аймгийн ногоочин Ч. Эрдэнэцэцэг “Хүмүүс хүнсний ногооны үнээ бууруулах уу гэж их асуудаг.  Гэхдээ бууруулахад их хүндрэлтэй байдаг. Учир нь, бид өөрсдийн  тарьж ургуулсан хүнсний ногоогоо холоос авчран худалдан борлуулдаг учраас урсгал зардал их ордог” хэмээв. Мөн худалдан авалтын өмнөх үеэс харьцангуй бага байгааг дурдав.

    Чингэлтэй дүүргийн Ялалтын талбай дээрх үзэсгэлэн  худалдаа


    Шинэ ургацын төмс, хүнсний ногоо төрөл бүрээрээ харагдана. Төмс нэг килограмм нь 1000-1300, сонгино 2500, лууван 2000, байцаа 1500, улаан лооль 7000, манжин 2500, өргөст хэмх 6000-7000, чинжүү 6000, брокли 5000-7000, тарвас 2000, хулуу 3000-3500, юуцай 6000 төгрөгийн үнэтэй аж. Лангуу бүр үнийн хувьд 300-1000 төгрөгийн ялгаатай худалдаалж байна.



    А.АРИУНЖАРГАЛ






    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...