Махны үнэ өмнөх сараас 1000-1200 төгрөгөөр буурчээ
2022 оны наймдугаар сарын 29-ний байдлаар Улаанбаатар
хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 8.4 хувь, өмнөх долоо хоногоос 1.0
хувиар буурсан гэдгийг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Үүнээс хүнсний
гол бүтээгдэхүүний нэг болох махны үнийн ханшийг харуулъя.
Нийслэл хотод худалдаалж буй үхрийн цул нэг кг махны
дундаж үнэ долдугаар сард 16,983 төгрөг байсан бол наймдугаар сард 15,851 төгрөг
болжээ. Мөн үхрийн ястай нэг кг махны дундаж үнэ 13,965 төгрөг болов.
Харин хонины ястай махны үнэ долдугаар сараас 1,270
төгрөгөөр буурч 11,090 төгрөг болсон байна. Адууны ястай мах үнэ долдугаар
сараас 1,440 төгрөгөөр буурчээ. Ямааны ястай махыг нэг кг-ийг нь дунджаар 8,970
мянган төгрөгөөр борлуулж байна.
Ингээд Нийслэлийн томоохон зах, худалдааны төвийн махны
үнийг хүргэе.
“Хүчит шонхор”, ”Хархорин” захад нэг кг үхрийн цул мах 13,000, ястай мах нэг кг 12,000 төгрөгөөр тус бүр худалдаалж байсан
бол “Бөмбөгөр”, “Барс” худалдааны төвд 10,000-14,000 төгрөгийн ханштай байв.
Харин хонины цул мах нэг кг нь “Хүчит шонхор”, “Хархорин”
захад 10,000 мянган төгрөг, ястай мах нэг кг нь 8,500 төгрөгийн үнэтэй бол
“Барс”,”Бөмбөгөр” худалдааны төвд 10,000 төгрөгөөр худалдаалж байна.
А.АРИУНЖАРГАЛ
Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо