Хөдөө аж ахуйн биржийн 1500 дахь арилжаагаа хийлээ
Хөдөө аж ахуйн бирж нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хөдөө
аж ахуйн бараа, түүхий эдийн анхны арилжааны цанг цохисон. Биржийн анхны арилжаагаар 4 хэлцлээр 145 сая төгрөгийн үнэ бүхий 2.1 тонн ноолуур арилжиж байжээ.
Харин өнөөдөр
буюу 2022 оны есдүгээр сарын 15-ны
өдөр биржийн 1500 дахь
арилжаа хийгдэж, 5 хэлцлээр
4.1 тэрбум үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа.
А.ЧАНДМАНЬ