Өргөн хэрэглээний барааны үнэ 2,9 хувиар буурчээ
2022
оны есдүгээр сарын 12-ны байдлаар нийслэл Улаанбаатар хотын гол нэрийн барааны
үнэ өмнөх сараас 2.9 хувь, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар буурсан гэдгийг Үндэсний
Статистикийн хороо мэдээллээ.
Мах
2022 оны есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн
байдлаар хонины
ястай нэг килограмм мах дунджаар 11,280 төгрөг, үхрийн ястай
мах нэг килограмм нь дунджаар 13,840 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо
хоногтой харьцуулахад 100 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 358 төгрөгөөр
өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад
хамгийн хямд буюу 10.500 төгрөг, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу
16,000 төгрөг байна.
Гурил
Нийслэлийн хүнсний томоохон
зах, дэлгүүрт “Алтан тариа”-н савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1600-1900
төгрөг, 1-р зэргийнх 1300-1750 төгрөг, 2-р зэргийнх 1000-1300 төгрөг байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1600 төгрөг, 1-р
зэргийн гурил 13200 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах,
дэлгүүрт 1600-1800 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин”
хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар”
супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс,
хүнсний ногоо
Монгол
төмс нэг кг нь “Хүчит шонхор”, “Хархорин” захад хамгийн хямд буюу 1,000-1,200
төгрөг, лууван нэг кг 2,000, байцаа 1,500
төгрөг, хүрэн манжин 2,500-3,000 төгрөгөөр худалдаалж байна.
А.АРИУНЖАРГАЛ