• Агробизнес

    Солонгос, Монголын ХАА-н хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохиогдоно

    Өмнөд Солонгос, Монголын 30 гаруй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж 2022 оны аравдугаар сарын 14,15,16-ний өдрүүдэд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын “Их танхим”-д бараа, бүтээгдэхүүнээ таниулан сурталчилж, борлуулах гэж байна.

    Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах, бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, урт хугацааны бизнесийн түншлэлийн эхлэлийг тавих ач холбогдолтой.

    Үзэсгэлэн худалдааг МҮХАҮТ, Монгол улсад бизнес эрхлэгч солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.

    Үзэсгэлэнтэй холбоотой мэдээллийг 7727-7070 /6/ дугаарын утсаар лавлаж,  foreignrelations@mongolchamber.mn , mongolkccim@gmail.com цахим хаягаар зохион байгуулагчидтай холбогдох боломжтой. 

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...