“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганыг
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран
2022 оны аравдугаар сарын
25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Энэхүү чуулган нь УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй
байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын
хэрэгжилтийг хангах, салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилтыг
хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.
Чуулганд төрийн байгууллагууд, орон нутгийн төрийн
байгууллагууд, салбарын боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, төрийн бус
байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллага, мал зүйч,
малын эмч, малчид нарын 800 төлөөлөгч оролцоно.
Тус арга хэмжээний хүрээнд нэгдсэн хуралдаан, мал аж ахуйн
инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд дараах
сэдвүүдээр илтгэл танилцуулах юм.
• “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн
орчин”
• “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”
• “Монгол орны мал аж ахуй ба дэлхийн мал аж ахуйн салбарын
хөгжлийн чиг хандлага”
• “Малчдын нийгмийн асуудал”
• “Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, мал, амьтныг
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээний талаар”
• “Мал аж ахуйн салбарын шинжлэх ухааны ололт-цаашдын чиг
хандлага”
• “Мал эмнэлгийн салбарын шинжлэх ухааны ололт-Хүнсний
аюулгүй байдал”
• “Мал аж ахуйн салбарын хүний нөөцийн талаар”
• “Мал аж ахуйн Монгол загвар ирээдүйд”
• “Мал аж ахуйн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилт,
цаашдын чиг хандлага”
• “Хувийн мал эмнэлгийн байгууллагын өнөөгийн байдал”
• “Арьс шир бэлтгэн нийлүүлэлт, түүний чанар”
• “Мах бэлтгэн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэлд тулгамдаж
буй асуудал”
• “Сүү бэлтгэн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэлд
тулгамдаж буй асуудал”