• Агробизнес

    Үр тариа, улаанбуудайн хураалт 86%-тай байна

    ХХААХҮЯ-наас мэдээлснээр аравдугаар сарын 27-ны байдлаар үр тариа болон улаан буудай хураалтын ажил 86.1-86.8%-тай явагдаж байна.

    Ургац хураалтын явцыг хувиар авч үзвэл:

    -Үр тариа 86.1%

    -Улаанбуудай 86.8%

    -Төмс 97.7%

    -Хүнсний ногоо 102.6%

    -Тэжээл 56.5%

    -Тосны ургамал 70.3%-тай байна.

    Өнгөрсөн оны мөн үед 179.787 тонн төмс, 114.735 тонн хүнсний ногоо хураан авч байсан бол өнөөдрийн байдлаар 207.890 тонн төмс, 128.174 тонн хүнсний ногоо хураан авсан мэдээтэй байна.

    Энэ 2022 онд улсын хэмжээнд 378.1 мянган га-д үр тариа тариалснаас өнгөрсөн долоо хоногийн байдлаар 304.4 мянган га-гаас 366.4 мянган тонныг, 353.1 мянган га-д улаанбуудай тариалж, 285.5 мянган га-гаас 340.8 мянган тонныг хураан авсан байна. Үр тарианы ургац хураалт 86.1 хувьтай, улаанбуудайн хураалт 86.8 хувьтай байгаа юм.

    Төмс, хүнсний ногооны хувьд энэ хавар улсын хэмжээнд 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо тариалсан. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар төмсний хураалт 97.7%, хүнсний ногооны хураалт 102.6% байна. Үүнийг тоогоор илэрхийлвэл 19.4 мянган га-гаас 207.9 мянган тонн төмс, 11.4 мянган га-гаас 128.1 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа аж. Өнгөрсөн оны мөн үед 179.7 тонн төмс, 114.7 тонн хүнсний ногоо хураан авч байжээ.

    38.5 мянган га-гаас 95.1 мянган тонн тэжээлийн ургамал, 81.2 мянган га-гаас 33.5 мянган тонн тосны ургамал хураан аваад байна. Энэ онд 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал тариалсан. Өнөөдрийн байдлаар малын тэжээлийн ургамлын хураалт 56.5%, тосны ургамлын хураалтын ажил 70.3%-тай байна.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...