• Агробизнес

    ОН ГАРСААР 68521 ТОЛГОЙ ТОМ МАЛ ХОРОГДЖЭЭ

    Р.Чимгээ 
    Одоогийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай, 9 аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна. Зудын хохирол хамгийн ихтэй нь Увс, Архангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан аймаг байгаа аж. Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40.0 хувь зарцуулагдаж 14.2 мянган тн өвс, 6.0 мянган тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. 
    Он гарсаар 68521 толгой том мал хорогдсон нь өмнөх долоо хоногоос 26441 толгойгоор нэмэгджээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. 

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...