СОЛОНГОС УЛС ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Р.Чимгээ
БНСУ-ын ХХААЯ-наас дотоодын томоохон хүнсний компаниудын удирдлагатай хүнсний үнийн өсөлтийн хүчин зүйлийг багасгах, тогтворжуулах тухай уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулав.
Хүнсний компаниудын удирдлагатай хоёр дахь удаагаа уулзсан
ч бүтээгдэхүүний үнийн өсөлт үргэлжилсээр байгаа тул дахин CJ Cheil Jedang, Daesang, Ottogi, Nongshim, Lotte Confectionery, Paldo зэрэг 12 томоохон хүнс үйлдвэрлэгчтэй уулзжээ.
Тус яамнаас хүнсний компаниудад үнэ тогтворжуулахад хамтран ажиллахыг үүрэг болгоод хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд ногдуулах квотын тарифыг 2023 онд сунгах, хүнсний үйлдвэрийн зардлын ачааллыг бууруулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг тайлбарлаж, бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэхгүй байхыг хүслээ.
Эх сурвалж: Forth Journal (http://www.4th.kr)