ХӨНГӨН ЗУУШНЫ ЗАХ ЗЭЭЛ ЖИЛД ДУНДЖААР 6,1 ХУВИАР ӨСНӨ
Дэлхийн ХАА, хүнсний зах зээлийн хэмжээ 2022 онд 7.98 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны 7,61 их наяд ам.доллараас 4,9 хувиар өссөн үзүүлэлт юм. ХАА-н зах зээлд зууш(19.5%), мах(15.0%), нарийн боов, үр тариа(13.5%), сүүн бүтээгдэхүүн(12.5%), эзэлж байна. Тодруулбал, эдгээр 4 төрлийн бүтээгдэхүүн нийт зах зээлийн 60 хувийг эзэлж буй юм. Энэ зах зээлд 1.56 их наяд ам.долларын борлуулалтаар нэгдүгээрт бичигдэж байгаа хөнгөн зууш 2020-2024 он хүртэл таван жилийн хугацаанд жилд дунджаар 6.1%-иар өсөх төлөвтэй байгаа бөгөөд цаашид ч энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл тогтвортой өргөжихөөр байна. Үүний дараа хоёрдугаарт эрэмблэгдэж буй махны зах зээл өмнөх оноос 7.1%-иар нэмэгдэж, 1.2 их наяд ам.долларт хүрсэн бол 2024 он гэхэд 1.42 их наяд ам.долларт хүрч өсөх хандлагатайг статистикт онцолжээ.
Эх сурвалж: STATISTA