Наранцэцгийн тосны гаалийн татвараа ОХУ нэмэгдүүлэв
ОХУ-ын Хөдөө аж
ахуйн яамны шийдвэрээр 2022 оны наймдугаар сарын 1-нээс наранцэцгийн тос,
наранцэцгийн үрээс гаргаж авсан бордооны экспортын гаалийн татварыг нэмэгдүүлэх
болжээ. Ингэснээр нэг тонн наранцэцгийн тосны экспортын гаалийн татвар 15 987,1
рубль, бордооных нэг тонн нь 2 265,4 рубль болж байгаа юм. Долдугаар сарын
байдлаар нэг тонн наранцэцгийн тосны экспортын гаалийн татвар 8 408,7 рубль, нэг
тонн бордоо 1 783,1 рубль байжээ.
Татварыг нэг тонн
тосыг 1 873,3 ам.доллар, бордоог 304,3 ам.доллар гэсэн үнээс дүйцүүлэн
тогтоосон байна. Энэ шийдвэр 2023 оны наймдугаар сарын 31 хүртэл хүчинтэй байх
ажээ.
А.ЧАНДМАНЬ