• ХҮНСНИЙ НОГОО, ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧИГЛЭЛД 100.000 ЕВРОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

       Франц улс, Жэрэс олон улсын төрийн бус байгууллага/ОУТББ/ хамтран Монгол Улсын хүнсний аюулгүй байдал болон орон нутаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 100.000 евроны төсөл хэрэгжүүлнэ. 

    Францын засгийн газар Монгол Улс дахь Францын Элчин сайдын яамаар дамжуулан ЖЭРЭС олон улсын төрийн бус байгууллагын хэрэгжүүлэх төслийн нээлтийг өнөөдөр /2023.09.27/ хийх гэж байна. Энэхүү төсөл нь хөдөө аж ахуйн салбарт байгаль цаг уурын давуу талыг ашиглах шийдлийг хөгжүүлэх юм.

         Энэ нь Монголд хүнсний ногооны тариалалт хангалттай бус байгааг харгалзан, тариалангийн жижиг үйлдвэрлэлд тохирсон нарны дулааныг зөв ашиглах хүлэмж болон ногоо хадгалах зориулалтын зоорь байгуулах, хөдөө орон нутаг дахь энтерпрэнер үйлдвэрлэлийг чававхижуулах, нэн ялангуяа эмэгтэйчүүд давамгай ажилладаг хүнсний ногооны тариалангийн салбарыг хөгжүүлэх төсөл юм.

    Уг төсөл нь Монгол улсад ихээхэн мэдрэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга зам, зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын  хамааралт байдлаас гарах хүнсний бие даасан байдлыг эрэлхийлж хийж буй өнөөгийн цаг үеийн нөхцөлтэй тохирч байгаа гэж үзэж байна. Жижиг хүнсний ногоо тариалагчид болон нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд  хүнсний ногооны  импортыг багасгахад гол зорилготой. Түүнчлэн хоол хүнсний нэр төрлийг олшруулах, тэжээллэг чанарт анхаарал хандуулахад тус төсөл хувь нэмэр оруулах зорилготой аж.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...