• Хүнсний аюулгүй байдал

    “АПУ ДЭЙРИ” САРЛАГИЙН СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ОРГАНИКИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ АВЛАА

    “АПУ Дэйри”  сүүний үйлдвэр нь “Монгол Сарлаг”  гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн байна. Уг  төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү, цагаан идээнд эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандартыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж буй юм.

    Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн нь органик хүнсний баталгаажилтын SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг авлаа. Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд органикийг баталгаажуулсны үндсэн дээр авдаг баталгаажилтын гэрчилгээ юм.

    Эдгээр бүтээгдэхүүн нь төслийн хүрээнд гэр үйлдвэрлэлийн эхний шатны боловсруулалтад нэмүү өртөг шингээн Чулуут сумын ард иргэдээс түүхий эдээ хангаж, монгол сарлагийн органик брэндийг бий болгож байгаагаараа онцлог  юм.

    Органик хүнс хэмээн баталгаажуулж буй  “АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэрийн сарлагийн эдгээр бүтээгдэхүүн нь шим тэжээл, уураг, тос, амин дэм, эрдэс бодисоор илүү баялаг гэдгээрээ ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс давуу талтай.

    Уг бүтээгдэхүүнүүдийг энэ сараас худалдаанд гаргаж эхэлжээ.

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...