ВАН И: Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах саналыг зөвшөөрлөө
БНХАУ-ын Төрийн
зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлалыг
дэд бүтэц, тээвэр ложистик, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй гээд хоёр улсын эдийн
засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж бататгасан айлчлал байлаа хэмээн дүгнэж
болохоор байна. Сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар
2022 оны наймдугаар сарын 7-8 өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчилсан юм.
Гадаад харилцааны
сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй
2022 оны наймдугаар сарын 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.
Гадаад харилцааны
сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай
өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн
харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт
гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.
БНХАУ-тай сайн
хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад
харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглэж, олон улсын нөхцөл
байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед харилцаа, хамтын
ажиллагаагаа улам бэхжүүлэн, өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь
зүйтэй болохыг сайд Б.Батцэцэг тэмдэглэв.
Монгол, Хятадын
харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага,
дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, буцалтгүй
тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн
байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг
нэмэгдүүлэх, хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортлох, газрын тосны
бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал
солилцов.
Хилийн боомтын
үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын
бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг
зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн
боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн
боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн
жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа.
Ханги-Мандал
боомтын төмөр замаар холбох асуудлаарх Монголын талын хүсэлтийг Хятадын тал
анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатайгаа ярилцахаа илэрхийлэв.
Эрдэнэбүрэнгийн
УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов.
Гадаад харилцааны
сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг
хөгжүүлэхэд Монголын талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, “Эдийн
засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах талаар санал солилцов.
Хүмүүнлэгийн
салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг
үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих
хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцав.
Төрийн тэргүүн
нар утсаар ярих үеэр тохиролцсон цөлжилт, шороон шуургатай тэмцэх, байгаль
орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тэрбум мод” үндэсний
хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Түүнчлэн олон улсын
харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож тус тусын байр сууриа
илэрхийллээ.
Хэлэлцээрийн
дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн
гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар мэдэгдэл хийлээ.
ХОЁР ТАЛЫН ДЭВШҮҮЛЖ БУЙ САНААЧИЛГА, БОДЛОГЫГ УЯЛДУУЛАН ХӨГЖҮҮЛНЭ
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ВАН И:
-Талын Монгол Улсад хоёр жилийн дараа айлчилж байгаадаа
таатай байна. Улаанбаатар хот өөрчлөгдөж байгааг харах мөн таатай байна. Би
Монгол Улсын тал нутагт ирж эрч хүчийг мэдэрлээ. Монгол Улсын сайн хөршийн
хувьд БНХАУ нь Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшилд маш их баярлаж байна.
Хатагтай Б.Батцэцэг сайдын хэлсэнчлэн хоёр улсын харилцааны
талаарх асуудалд санал нэгтэй байна. Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд
Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг
хамтдаа даван туулахад бэлэн байна.
Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам” санаачилга, Монголын талаас дэвшүүлж
байгаа “Талын зам”, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын
талаас дэвшүүлж байгаа “Шинэ сэргэлтийн
бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон
тодорхойлж байна.
Талууд уулзалтын үеэр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн
эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин
нотолсон. Мөн хоёр улс бие биенийхээ
язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Хятадын талаас Монголын улс төрийн
тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын талаас
“Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд
Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс
оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна.
Цаашид талууд хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн
боомтууд нээх, төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг
эрчимжүүлж, хоёр улсын хоорондын тээврийн гинжин хэлхээг хадгалахад хамтран
ажиллахаа илэрхийллээ. Мөн хэлэлцээрээр Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох
санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төмөр зам нь Монгол Улсын хөгжилд маш
чухал ач холбогдолтой.
Мөн байгаль орчны чиглэлээр хамтар ажиллах, Эрдэнэбүрэнгийн
цахилгаан станцын эрчимжүүлэхээ талууд зөвшөөрлөө. Улаанбаатар хотын гэр
хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж, мах махан
бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ард түмэнтэй холбоотой
төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ мөн зөвшөөрлөө.
БНХАУ болон Монгол Улс нь цар тахалтай тэмцэх хамтын
ажиллагааг эрчимжүүлж, ард түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хоёр улсын
хооронд шууд нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлж, Хятадад суралцдаг Монголын
оюутнуудыг танхимаар хичээллэхийг дэмжлээ.
Хоёр улс олон улсын түвшинд хамтын ажиллагаа, уялдаа
холбоогоо бэхжүүлж, олон талт үзэл санааг баримтлан нээлттэй олон улсын
санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж байгаа Даян дэлхийн хөгжлийн
санаачилгыг дэмжин, хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахаа
илэрхийллээ. Та бүхэнд баярлалаа.
МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ХЯТАД РУУ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛНА
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:
-Монгол Хятадын харилцан ашигтай талыг улам бэхжүүлж бүхий л
салбарт гүнзгийрүүлэхийг
талууд нотолсон. Хилийн боомтыг төмөр замаар холбож шинэ гарцыг бий болгосноор
уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл
бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй
тусламж хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын
төслийг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх
зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн
байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов. Хоёр талын худалдааны
эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг
тэмдэглэж, цаашид нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ. Хилийн боомтын үйл
ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох
асуудлыг эцэслэн тохиролцож Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой
нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.
Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудлаар Монголын талын хүсэлтийг Хятадын
тал анхааралдаа авч дотоодын холбогдох байгууллагуудтай ярилцахаар тохиролцлоо.
Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны
тоог тогтмолжуулах, Замын-Үүд Эрээн боомтын төмөр замын солилцоог нэмэгдүүлэх,
хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн
жижиг боомт болгох талаар ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн
тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт,
шороон шуургатай тэмцэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл
хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо.
ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ГҮНЗГИЙРҮҮЛЭН БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БАЙНА
БНХАУ-ын Төрийн
зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Их Хурлын дарга
Г.Занданшатарт 2022 оны наймдугаар
сарын 8-ны өдөр бараалхав.
Уулзалтын үеэр
УИХ-ын дарга, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санаагаар бие
биеийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг
харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш
харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр
улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой
хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг
онцлов.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И
Улсын Их Хурлын даргатай уулзах завшаан тохиосонд баяртай байгаагаа
илэрхийлээд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли
Жаншү-гийн мэндчилгээг уламжлав.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И
Улсын Их Хурлын даргатай уулзах завшаан тохиосонд баяртай байгаагаа
илэрхийлээд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли
Жаншү-гийн мэндчилгээг уламжлав.
Тэрбээр хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа
нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдэгтэй санал нийлж байгаагаа
илэрхийлээд, цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн
бэхжүүлэхийн төлөө байна гэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНИЙ МЭНДЧИЛГЭЭГ УЛАМЖЛАВ
Монгол Улсын
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад
хэргийн сайд Ван И 2022 оны наймдугаар сарын 8-ны өдөр бараалхав.
Монгол, Хятадын
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч
онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын
ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг
тэмдэглэв.
Монгол Улсын
Ерөнхийлөгч мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, энэ
хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх, байгаль орчныг
хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа хэлэв.
Монгол Улсын
Ерөнхийлөгч хүлээн авч уулзсанд Гадаад хэргийн сайд Ван И талархал илэрхийлж,
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын
Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгыг нотлов.
Гадаад хэргийн
сайд Ван И хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн
хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр
тээвэр ложистик, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа,
Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах болон олон улс,
бүс нутгийн асуудлаар санал солилцов.
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн
зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны наймдугаар сарын 7-ны өдөр бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг
харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад
харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй
үед ч талууд дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хоёр
талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд сэтгэл
хангалуун байна гэв.
Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн
газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан боомтын
сэргэлт, эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх,
төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх,
эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох бүтээн байгуулалтын талаар санал
солилцов.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг
эцэслэн тохиролцож, Хятадын
талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр
тохиролцсон байна. Мөн Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх
манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар
болов.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнэд хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд, БНХАУ-ын Төрийн
зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны мэндчилгээг уламжлав. Тэрээр, Хятад, Монгол
хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд хоёр талын харилцаа,
хамтын ажиллагаа цар тахлын үед ч тасралтгүй өрнөж, дээд, өндөр түвшний
харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагаа бүхий л салбарт
гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гэв.
Ван И сайд БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгосон
буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн
хэрэгжилтийг түргэтгэхэд Хятадын Засгийн газраас бүхий л талаар дэмжлэг үзүүлж
ажиллахаа илэрхийлэв.
А.ЧАНДМАНЬ