• Агробизнес

    Төмсний чанар сайтай, арвин ургац бүрдүүлэхэд анхаарах асуудлууд

    И.Отгонжаргал

    ЗӨВЛӨМЖ Х.НЯМГЭРЭЛ (УГТХ-ийн Төмс судлалын секторын эрхлэгч)

    Ц.БАЯРМАГНАЙ (УГТХ-ийн ЭШДА, магистр)

    Төмс нь манай орны хувьд улаан буудайн дараа орох хүнсний чухал таримлын нэг юм. Сүүлийн жилүүдэд дотооддын үйлдвэрлэлээр улс орны хэрэгцээг хангаж ирсэн хэдий ч 2017 оны цаг уурын тааламжгүй байдлаас болж улсын хэмжээнд 120.000 тн ургац хураан авч, шаардлагатай хэмжээний 70 хувийг хангасан байна. Тиймээс төмсний тариалан эрхлэгч нар 2018 онд өмнөх амжилтаа бататгаж, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ 100 хувь хангахын тулд дараах зүйлд анхаарал хандуулах шаардлагатай байна.

    СОРТ СОНГОЛТ: Дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрснөөр таримлын ургацын өсөлтөнд нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүдээс хамгийн бага зардалтай үр өгөөж ихтэй нь шинэ сорт бүтээх селекцийн ажил юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр бүс нутагт дасан зохицсон, нутагшсан сортыг тариалснаар ургацыг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Тухайн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлог, ургалтын хугацаа, бизнессийн зорилгоос хамаарч тариалах сортыг маш зөв сонгох учиртай.Одоогоор манай төмсний тариаланд 10 орчим сорт таригдаж байгаагаас нийт тариалангийн 70 гаруй хувьд Герман улсаас гаралтай дундын болцтой Гала сорт таригдаж байна. Уг сорт нь ургацын чадавхи өндөртэй, нэг бутнаас олон булцуу өгдөг, шар махлаг эдтэй, хадгалалт сайн даадаг зэрэг олон давуу талаараа хэрэглэгчдийн дунд хэдийнээ танил болжээ. Түүнээс гадна ургалтын хугацаа богинотой бүс нутгууд, мөн эрт ургац үйлдвэрлэх зорилгоор Солист, Куарта, Анушка зэрэг сортуудыг өргөн тариалж байна. Эдгээр сортуудын зарим онцлогыг дурьдвал: 

    СОЛИСТ: нэн эртийн болцтой бүрэн соёололтоос хойш 60-65 хоногт бүрэн боловсордог, цайвар шар махлаг эдтэй, ургацын чадавхи өндөртэй. Эрт ургац төмс үйлдвэрлэх зорилгоор хамгийн түгээмэл ашиглагдаж байна.

    АНУШКА: сорт 2015 онд ирээдүйтэй сортоор батлагдсан, эртийн болцтой ойролцоогоор 80-85 хоногт боловсордог, булцуу бөөрөнхий, шар махлаг эдтэй, нүд гүехэн булцуун дээр жигд байрласан. УГТХүрээлэнд явуулсан судалгаагаар усалгаагүй нөхцөлд 18-20 т/га, усалгаатай нөхцөлд 30-35 т/га ургацыг бүрдүүлж байна.

    КУАРТА: 2013 онд нутагшсан сортоор батлагдсан, эртийн болцтой, олон тооны жигд булцуутай, улаан нүдтэй учраас манай тариаланчдын дунд “Ягаан нүдэн” нэрээр танигджээ. Дээр дурьдсан эртийн сортуудын үр хангалтгүй учраас төмс тариалагчид Гала болон бусад сортыг ашиглан төмсний үрийг нарлуулах, соёолуулах зэрэг эртжүүлэх арга хэмжээг авснаар 7-р сарын 25-наас хойш эртийн төмс үйлдвэрлэж байна. Манай төмсний тариалангийн 60-70 орчим хувийг усалгаагүй тариалан эзэлж байгаа учраас ган халуунд тэсвэртэй, 8-р сарын 2-р хагаст орсон тунадасыг сайн ашигладаг сортыг сонгож тариалбал арвин ургац хураан авах боломжтой нь судалгааны дүнгээр батлагдсан. УГТХүрээлэнд явуулсан сүүлийн 3 жилийн судалгааны дүнгээр Гала сорт 12-15 т/га ургацыг бүрдүүлж байхад Эсприт сорт 18-22 т/га ургацыг бүрдүүлж Гала сортоос усалгаагүй нөхцөлд 30-45 хувиар илүү ургацыг бүрдүүлж, илүү ганд тэсвэртэй сортоор шалгарсан байна.


    ЭСПРИТ: Дундын болцтой, зууван хэлбэрийн том шар булцуутай, махлаг эдийн өнгө тод шар, амт чанар сайтай хүнсний шинэ хэрэглээний сорт юм. Энэхүү сортын гол онцлог нь ган халуунд тэсвэртэй, ургацын чадавхи маш өндөртэй, таваарын булцууны гарц ихтэй юм. Хэрэглэгчдийн хүсэл сонирхол, орчин үеийн хэрэглээний хэв маягаас хамаарч төмсийг зөвхөн хүнсний зориулалтаар хэрэглэхээс гадна дахин боловсруулалт, цардуулын үйлдвэрлэлд зориу[1]лагдсан сортууд шаардлагатай болж байна. КФС, Макдоналдс, болон бусад түргэн хоолны сүлжээ ресторануудад шарж, хөлдөөсөн төмсийг өргөн хэрэглэж байна. Энэхүү зорилгын үүднээс савханцар төмсний Шеподи сортыг шалгаруулан 2016 онд нутагшсан сортоор батлуулж, 2017 оноос УГТХүрээлэн болон Элит Үр ХХК-д анхан шатны элит үрийг үржүүлж байна.

    ШЕПОДИ: Сорт нь дундын болцтой, цагаан махлаг эдтэй, хуурай бодисын агуулалт, ургац өндөртэй, савханцарын төмсний түүхий эдийн стандартын шаардлагыг хангасан Хойд Америкаас гаралтай шилдэг сорт юм.

    Нэгэнт манай төмс тариалагч иргэд, фермерүүд сортоо зөв сонгосны дараа арвин ургац бүрдүүлэхийн тулд ургуулах арга, ажиллагаанд онцгой анхаарч дараах технологийн ажлуудыг цаг хугацаанд нь чанар сайтай хийж гүйцэтгэх хэрэгтэй.

    ЭЭЛЖЛЭН ТАРИАЛАЛТ: Таваарын төмс үйлдвэрлэгчид нь усалгаагүй талбайд 3-5 талбайт, усалгаатай талбайд 2-3 талбайт сэлгээг мөрдөж байна. Талбайг үр дүнтэйа шиглахад таримлыг сэлгээний орон зайд зөв байршуулах явдал  чухал  юм. Манай орны усалгаагүй нөхцөлд ногоон бордуурт уринш бүх төрлийн тарималд хамгийн ирээдүйтэй  урьдавч  бөгөөд 1га-д 15-20 тн бууцан бордоо хийсэнтэй тэнцэх шим тэжээлийн бодис хуримтлуулдаг болохыг Доктор Д.Балжинням 1989 онд тэмдэглэжээ. Усалгаагүй нөхцөлд төмс тариалдаг бүс нутгуудад төмсний 3-5 талбайт дараах ЭТС- ийг зөвлөж байна.

    Төмс -Буудай- Уринш

    Төмс-Буудай- Ногоон бордуурт- Төмс - Буудай- Буудай- Уринш Төмс- Буудай-Рапс- Уринш Төмс-Буудай-Эзэмшилт уринш-

    Буудай -Уринш

    Төмс–Буудай-Уринш-Буудай- Ногоон бордуурт

    Усалгаатай талбайд төмсийг богино сэлгээнд тариалж байгаа нь агро-экологийн маш эмзэг нөхөн сэргэлт муутай орчныг үүсгэж хөрсний бүтэц тогтоц алдагдаж, элэгдэл эвдрэлд орж үржил шим түүний бүтээгдэхүүнт чадвар огцом буурч байна. Төмсний сэлгээг өөрчлөх, уртасгах таримлын төрлийг олон болгох нь хөрсний физик, хими, биологийн шинж чанарыг сайжруулах, шим тэжээлийн бодисын эргэлтийг дэмжин хөрсийг эрүүлжүүлэх ач холбогдолтой юм. Усалгаатай талбайд төмсний3-4 талбайт дараах ЭТС-ийг зөвлөж байна.

    Төмс -Буудай - Буудай Төмс -Буудай - Рапс

    Төмс -Буудай - Буурцагтан Төмс -Буудай - Ногоон бордуурт Төмс-Буудай - Ногоон бордуурт-Буудай

    Газар тариалангийн төв бүсэд төмсний урьдавчийг судалсан дүнгээр ногоон тэжээлд тариалсан хошоон өвсний дараах төмс

    417.6 ц/га, вандуйгаар ногоон бордуурт уринш бэлдсэн талбайд тариалсан төмс 445.6 ц/га ургац өгч шалгарчээ (Р.Балжинням, 1992).

    УГТХүрээлэнд 2014 оноос хойш явуулсан судалгааны дүнгээр ногоон бордуурт уриншийн дараах төмс дунджаар 383.3 ц/га ургац өгч буудай, рапс, сонгино урьдавчаас 102.8-126.5 ц/га илүү ургацтай байж шалгарлаа(Ц. Баярмагнай, 2017).

     

    "Талбайд 2-3 жил тутамд төмс, хүнсний ногоо тариалж байгаа тул ногоон бордуурт уриншийг оролцуулан сэлгээ мөрдөж системтэйгээр бордоход үр ашиг нь улам тод илэрнэ."

     

    Манайд оронд усалгаатай талбайд мөрдөгдөж байгаа сэлгээгээр талбайд 2-3 жил тутамд төмс, хүнсний ногоо тариалж байгаа тул ногоон бордуурт уриншийг оролцуулан сэлгээ мөрдөж системтэйгээр бордоход үр ашиг нь улам тод илэрнэ. Хөнгөн элсэнцэр хөрстэй, элэгдэлд  нэрвэгдэж    үржил шим нь буурч, бүтэц алдагдаж байгаа талбайг бусдаас түрүүнд ногоон бордууртаар бордох шаардлагатай.

    ХӨРС БОЛОВСРУУЛАЛТ: Хөрс боловсруулалт нь төмсний ургацад чухал нөлөөтэй. Хөрс хэт нягтарсан, чийг, агаарын дутагдалтайн өхцөлдтөмсний үндэсний системийн хөгжилт муудаж, ургамлын дүрс хувиран иш (столон) сул хөгждөг. Хөрсний үндсэн боловсруулалтыг гүнхийх нь хөрсний ус чийг, шим тэжээлийн бодисын хуримтлал ихсэхээс гадна  өвчин  хортон,  хог ургамалтай тэмцэх үндсэн нөхцлийг бүрдүүлнэ. Төмсийг усалгаатай    нөхцөлд     тарьж буй тохиолдолд хөрсийг хавар эсвэл намрын хагалгаагаар боловсруулах ба усалгаагүй нөхцөлд уриншинд тариална. Үр тариа тариалсан талбайг 2 мөрөөр сэндчилж (10-12см гүнд), 25-27см гүн хагалах нь ашигтай. Хөрсний үндсэн боловсруулалтыг сайн хийх нь дараагийн ажил, арчилгаа зөв хийх үндэс болно.

    ТАРИЛТЫН ӨМНӨХ ХӨРС БОЛОВСРУУЛАЛТ: Тарилтынөмнөх хөрс боловсруулалт нь хөрсний нягтарсан үеийг сийрүүлэх, хог ургамлыг устгах, чийг хадгалахад чиглэгдэнэ. Хавар хөрсний өнгөн хэсэг их хатдаг учраас чийг хаалтын борнойг явуулна. Хэрэв хавар хөрсний нягтралт их байвал хөрсийг 2 удаа сийрүүлэх нь ашигтай. 1-р сийрүүлэлтийг 10-12 см гүнд, 2-р сийрүүлэлтийг тарихаас өмнө 14- 16 см гүнд хийх нь ашигтай.

    ҮРИЙГ ТАРИЛТАД БЭЛТГЭХ: Чанар сайтай арвин ургац авах, ургалтын хугацааг богиносгох зорилгоор үрийг тариалалтад бэлтгэх шаардлагатай. Үрийн төмсийг ангилан тариалсан тохиолдолд хамгийн бага 25-50гр жинтэй булцууг шигүү тариалалтад зориулан тариалах ба 50-80гр жинтэй булцууг үрийн талбайд, том жинтэй булцуугтаваарын буюу эрт ургац авах зорилгоор тариална. Ямар ч зориулалтаар тарьж байгаа нөхцөлдүрийн төмсийг соёолуулж тарих нь ашигтай. Зооринд байгаа төмсийг халуун агаараар үлээлгэх эсвэл зоорины хаалгыг онгойлгож дулаан агаар оруулах нь үрийн төмсний соёололтыг түргэсгэнэ. Үрийн төмсийг 7-10 хоног наранд гаргаж нарлуулахад төмсний соёололт жигд хурдан соёолно. Тарих үрийн материалыг бактери, мөөгөнцөрийн өвчнөөс сэргийлж Максим 0.2-0.4 л/тн, Батор 0.1 л/ тн, Текто 0.08 кг/тн, Манкозеб1-2 кг/тн нормоор тооцож ариутгана.

    ТАРИЛТ: Төмсийг таваарын зориу- лалтаар 40-45 мянган бут, үрэнд зориулан 50-55 мянган бутаар1 га-д тарих нь ашигтай. Тарих үрийн материалд 40-80 гр буюу 45-5 5мм хэмжээтэй булцуугаар тарихад 2.8-3т/ганормоор    таригдана. Төмсийг 4-р сарын 25-наас 5-р сарын 15-ны дотор, 10-12 см гүнд тарих нь зохистой. Сүүлийн үеийн эрчимжсэн сортуудыг мөр хооронд 75-80 см зайтай тариална.

    Төмсийг хамарлаж тарихад түргэн халж, хөрсний ус агаар, дулааны горим сайжирч эрт соёолж ургамлынц аашдын хөгжил сайжирдаг. Хөрсний чийг дутагдалтай үед хагас хамарлаж буюу тэгш тариалалт хийнэ. Төмсийг тухайн бүсийн цаг уурын нөхцөлд тохируулан эрт тарих нь ашигтай. Эрт тарихад ургамлын үндэсний систем хүчирхэг ургахаас гадна ургамлын иш навчны өсөлт хөгжилт сайжирна. Эрт тарих нь оройтож тарьсанаас 25- 30 % ургац илүү өгдөгийг судлаачид баталжээ. Гэхдээ тухайн орон нутагт хөрсний 10 см гүнд 6-8 0С болсон үед тарих хэрэгтэй.Төмсийг хэт эрт, хөрсний 10 см гүнд 3-5 хэм халаагүй үед тарьвал төмсний өвчлөлт ихсэнэ. АРЧИЛГАА: Төмс тарьсаны дараа арчилгааг хугацаа алдалгүй тасралтгүй хийх хэрэгтэй. Хэрэв арчилгаа хугацаа алдаж чанар муутай хийвэл хог ургамалд нэрвэгдэх, хөрсний шим тэжээлийн бодисыг хог ургамал булаан авахаас гадна нарны гэрэлтэлтийг хааж улмаар бордооны үр ашгийг бүрэн ашиглаж чадахгүйд хүрнэ. Арчилгаа хийхэд тухайн хөрс цаг уурын онцлог болон төмс тарьсан аргаас хамаарч хийх болно. Арчилгаа үндсэн хоёр зорилготой хийгдэнэ. Энэ нь хог ургамлыг устгах, хөрсийг сийрэг байлгахад чиглэгдэнэ. Төмс тарьсаны дараа соёололтын өмнөх борнойг 1-2 удаа хийнэ. Хэрэв хог ургамлын ургалт багатай бол соёололтын өмнө хоёр удаа борнойдож болно. Хог ургамлыг устгах зорилгоор Грамоксин 0.6- 0.8 л/га, Зонтран 0.5 л/га нормоор соёололтын өмнө болон дараа хэрэглэж болно. Хог ургамал шим тэжээлийн бодис, ус чийгийг хөрснөөс ихээр авдаг учраас анхны сийрүүлэлтийг борнойн хамт хийх нь ашигтай. Анхны сийрүүлэлтийг 14-16см гүнд хийнэ. Хоёрдугаар сийрүүлэлтийг 8-10см гүнтэй хийнэ. Халуун хуурай жил хөрсний чийгийн хангамж бага үед (хагалгааны гүнд 20-25мм-ээс бага чийгтэй) сийрүүлэлтийг гүн хийхэд ургамал ихээр өвчилнө. Ургамлын өндөр 16-18см болсон үед маналтыг хийнэ.Маналт хийх нь төмсний булцууг ногоорохоос хамгаалахаас гадна хураалтын үед хаягдал багасна. Маналтыг мөр битүүрэхээс өмнө хийх нь хог ургамлын тархалтыг багасгах ашигтай.

    ТӨМСИЙГ БОРДОХ: Төмснөөс арвин ургац авахын тулд төмс тарих талбайг заавал шимт болон эрдэс бордоогоор бордох нь ашигтай. Шимт бордоо бууц нь хөрсний үр жил шимийг дээшлүүлэхээс гадна хөрсний микро организмын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг, мөн ялзмаг хуримтлуулах, ургамлын өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлдөг давсжилт, хүчиллэг болоход эсрэг нөлөө үзүүлнэ. Манай орны нөхцөлд хөнгөн элсэнцэр хөрсөнд бууцыг 20-40т/га нормоор бордох нь чухал. Бууцыг хөрсний үндсэн боловсруулалтын үед хийнэ. Төмсний ургац бат аваарлаг чанарыг дээшлүүлэхийн тулд шимт ба эрдэс бордоог хослон хэрэглэх нь ашигтай. Төмс тариалах талбайг УГТХүрээлэнгээс             тогтоосон дүнгээр азот 100кг/га, фосфор 80кг/га, кали 140кг/га нормоор эрдэс бордоог үндсэн бордооны зориулалтаар бордох нь чухал. Харин анхны сийрүүлэлтийн үед нэмэлт бордоо болгон азотын бордоог 50кг/га нормоор бордож өгнө. Мөн ургамлын өсөлт, хөгжилтийг түргэсгэх зорилгоор Гуматын бордоог 1.0 л/га нормоор ургалтын хугацаанд 2-3 удаа хэрэглэнэ.

    ХУРААЛТ: Төмсийг хураахад хүн хүч, хөдөлмөр маш их шаардагдана. Хураалтын чанараас хамаарч булцууны өвлийн хадгалагдах байдал, бүтээгдэхүүний чанар ихээхэн хамаарна. Төмс ургуу[1]лахад нийт зардлын 60-70% нь зөвхөн хураалтанд зарцуулагдана. Төмс хураахад эхлээд эртийн төмс, дараа нь үрийн, эцэст нь таваарын зориулалтаар тариалсан төмсийг хураана. Төмсний хураалтын үед чанартай, булцууны хэмжээ багатай, хаягдалгүй хураахад чиглэгдэнэ. Ийм учраас хураалтын өмнөх арга ажиллагааг сайн хийх техникийн байдал, талбайг хураалтанд бэлтгэх нь чухал юм. Төмс хураахын өмнө төмсний иш навчыг хадах буюу хатаах нь булцууны физиологийн бололтыг түргэсэх улмаар хальсны бэхжилтийг  сайжруулан, гэмтлийг багасгах сайн талтай учир заавал хийх хэрэгтэй. Хураалтын өмнө иш навчыг хадах нь хураах аргаас хамаарна.

    Сүүлийн жилүүдэд хүнсний ногооны үйдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүд хүн амын хүнсний хангамж, зах зээлийн эрэлт хэрэгцээг анхаарч үзэн зонхилон тариалж ирсэн ногоонуудаас гадна хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн амин дэм, эрдэс давс, хялбар шингэх уураг, биологийн идэвхит бодисоор баялаг тархац багатай шинэ таримлуудыг тариалан хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа ил талбайн хүнсний ногооны үйлдвэрлэлд шууд үрээр нь тариалдаг, ус чийг бага шаарддаг, өвчин, хортонд тэсвэртэй, эдийн засгийн хувьд ашигтай таримлыг тариалах сонирхол ихэсэж байгаа нь ажиглагдаж байна. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг өргөжүүлэх, ил болон хамгаалагдсан хөрсний тариаланг хослуулан хөгжүүлэхэд тухайн таримлын биологийн онцлог, гадаад орчны нөхцөлд тавих шаардлага, үржлийн онцлог зэргийг сайтар судалж мэдэхээс гадна сорт, ургуулах агротехнологийг зөв мөрдөх хэрэгтэй.

    ХҮНСНИЙ НОГООНЫ СЭЛГЭЭ, БОРДОО

    Нэг төрлийн таримлыг ээлжгүйгээр нэг талбайд олон жил тариалахад хөрсний шим тэжээлийн бодисын агууламж, харьцаанд өөрчлөлт гардаг. Сонгино , сармис мэтийн үндэсний систем нь хөрсний өнгөн хэсэгт байрладаг ургамлуудыг  олон  жил дагнан тариалбал талбайн өнгөн хэсгийн үржил шим буурдаг. Иймээс эдгээр таримлыг хөрсний гүнд үндэс  нь  тархдаг  үндэс  үрт ногоотой сэлгэх тариалах шаардлагатай.

    Таримал бүрийн төрөлжсөн өвчин, хортоны хувьд жишээлбэл: тарвасыг дагнан тариалахад фузариоз өвчинд, харин байцааг дагнан тариалбал байцааны ялаа, тоонолжин цэцэгтэны бөөс зэрэгт нэрвэгдэнэ. Иймээс нэг овогийн ургамлыг 3-4 жилийн дараа сэлгэх нь зүйтэй.

    Хүнсний ногоо нь зайлшгүй усалгаатай нөхцөлд найдвартай арвин ургац өгдөг, ургалтын хугацаандаа олон удаа их нормоор услуулдаг онцлогтой тул хөрсний өнгөн үе дэх шим тэжээлийн бодисын нөөцийг хөрсний доод  үе давхаргад шилжүүлэн, үржил шимийг муутгахын зэрэгцээ хөрсийг давсжуулах сөрөг нөлөөтэй.Иймд ногооны талбайг шим бордоогоор /бууц, биоялзмаг, ризобактери/ байнга бордож, усалгааны сөрөг нөлөөллийг бууруулж байх шаардлагатай.

    Ногооны  овог, зүйлүүдийн шим бордоонд тавих шаардлага харилцан өөр өөр байна. Тухайлбал: байцаа, төмс, хэмх, гуатан зэрэг ургамлыг шинэ бууцаар бордож болно. Харин үндэс үртэн /шар лууван/ ба сонгинолог ургамлыг/сонгино, саримс/ зэргийг шим бордоогоор бордсоноос хойш 2-3 дахь жилд нь ургуулбал сайн үр дүнтэй. Бууцнаасгадна зохих хэмжээгээр боловсруулж ялзруулсан төмс ногооны хаягдал,жимсний модны навч найлзуур, үртэс, тахиа шувууны сангас хэрэглэх, ногоон бордуурын ургамал тарьж, бордох зэргээр хөрсний үржил шимээ нөхөн сэргээж байх нь чухал.


    СОРТ СОНГОЛТ

    Хүнсний ногооны үйлдвэрлэлд тухайн таримлын сортыг зөв сонгон тариалах асуудал чухалд

    тооцогддог. Бүс нутагт тохирсон сортыг  сонгон  тариалснаар  нэгж талбайгаас авах ургацын хэмжээг 25-30%, цаашлаад 50% хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. Нутагшаагүй сортын үрийг тариалах нь өвчин, хортонд нэрвэгдэх, хүнсний чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сортын дасан зохицох чадвараас хамааран ургац алдах эрсдэлийг бий болгодог.

    Иймээс сортыг сонгон тариалахдаа тухайн нутаг орны агро цаг уур, хөрс,экологийн хязгаарлах хүчин зүйл, сортын аж ахуй, биологийн онцлог, нутагшсан байдал зэргийг харгалзан үзэх шаардлагатай.

    2012 оноос хойш “Монгол төмс” хөтөлбөр УГТХүрээлэнтэй хамтарсан гэрээт ажлын хүрээнд ОХУ-ын хүнсний ногооны эрдэм шинжилгээний               хүрээлэнд селекцийн аргаар гаргасан 10 гаруй зүйл ногооны 130гаруй сорт, Голланд  улсын BejoZaden компаниас нийлүүлж буй эрлийз сортуудын сорт сорилтын ажлыг явуулж 13 таримлын 10гаруй сорт, эрлийзүүдийг УССЗ-ийн хурлаар

    /2015-2017онд/ Ирээдүйтэй болон нутагшсан сортоор батлуулан, үр үржүүлгийн ажлыг бүс нутгийн хэмжээнд /Увс,Дархан уул аймагт/ үржүүлж /1-р хүснэгт/байна.

    Манай орны хувьд хүнсний ногооны таримлуудын үрийн хүрэлцээ хангамжаас шалтгаалан гадаадаасялангуяа сонгинолог ургамал болон навчит, үнэрт ногооны гибрид үрийг импортоор авч тариалж байна.

    Дэлхий нийтээр хүнсний ногооны эрлийз үрээр тариалж байгаа ба F1 сорт буюу I үеийн эрлийз үрэнд эцэг, эх сортын ашигтай олон шинж удамшиж дамждаг ба 20-60% хүртэл нэмүү ургац өгдөг сайн талтай.

    Сүүлийн жилүүдэд бөөрөнхий сонгино болон зарим үндэс үртэны   эрлийз    сортуудын үрийг тариалж туршив. Эрлийз сортуудыг нутагшсан сортуудтай харьцуулахад эрт болц, ургац, абиотек стресс тэсвэр зэргээрээ ялгаатай байгаа нь туршилт судалгааны үр дүнгээс харагдаж байна.Эдгээр олон эрлийз сортууд нь хэрэглээний чиглэлээрээ олон янз байдаг.

    ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ ОНЦЛОГ

    Монгол Улсын Засгийн газраас хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор ‘’Ногоон хувьсгал’’, “Атрын 3 дахь аян” үндэсний хөтөлбөрүүдийн хү- рээнд хамгаалагдсан хөрсний ногооны үйлдвэрлэлийг нэмэг- дүүлэх,  хүлэмжийн  төрөлжсөн аж ахуй  байгуулах,  өрхийн болон фермерийн аж ахуйг өргөжүүлэх, усалгааны шинэ техник технологи нэвтрүүлэх талаар олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн ба өнөөгийн байдлаар хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийн хэмжээ ил талбайн хүнсний ногоо үйлдвэрлэлийн талбайн  дөнгөж  3%-ийг эзэлж байна /ХХААХҮЯ.2016/.

    Хүнсний ногооны хангамжийг улирлын байдлаас гаргахад хамгаалагдсан хөрсний аж ахуй чухал байр эзэлдэг.

    Хүнсний ногоо болон бусад хөдөө аж ахуйн таримлыг улирлын бус байнгын ургуулах зорилгоор цаг уурын ердийн бичил орчны нөхцлийг сайжруулах буюу зохиомлоор таатай орчинг буй болгож тусгай тоног төхөөрөмж хэрэглэсэн ба байр байгууламж байгуулсан хэсэг газрыг хамгаалагдсан хөрс гэнэ.

    Хамгаалагдсан хөрсний ногооны аж ахуйд 3 үндсэн асуудлыг шийдэж өгдөг ач холбогдолтой.Үүнд:

    Ил талбай ба хамгаалагдсан хөрсөнд хүнсний ногооны үрслэг бэлтгэдэг.

    Хүнсний төрөл бүрийн ногоог жилийн аль ч улиралд тасралтгүй ургуулах боломжийг олгодог.

    Хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж өгдөг.

    2009 онд Монгол улсын ҮХААЯ, БНСУ-ын техник хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр УГТЭШХүрээлэнд 450м.кв талбай бүхий өвлийн шилэн хүлэмж, 1600м.кв талбайтай нийлэг хальсан зуны хүлэмжүүдийг барьж ашиглалтанд оруулсан. Энэхүү хүлэмж нь автомат болон гар тохируулганы удирдлагатай хянах самбар, цахилгаан, дулаан, усалгааны иж бүрэн тоног төхөөрөмжтэй орчин үеийн загвар хийц бүхий томоохон байгууламж юм.

    Үр соёолохоос эхлэн хураалт дуустал  ургац  бүрэлдэх  бүх   үйл явцыг бичил уур амьсгал шийдвэрлэнэ. Иймээс хүлэмжийн гэрэл, дулаан, агаар, чийгийн горимыг хоног хоногоор, өсөлт хөгжилтийн үе шатуудаар тариалсан ургамлын онцлогт тааруулж тохируулж өгдөг.

    Орчин үеийн өвлийн зүймэл шилэн хүлэмжинд температур, агаарын харьцангуй чийг, хөрсөн дэх уусмалын концентраци, нүүрсхүчлийн хийг тохируулах автомат программчиллын тоноглолтой болсон байна.

    Хүлэмжийн доторх бичил уур амьсгалын үзүүлэлтүүдийг үнэн зөв хэмжихэд аппарат, багажийн байршил чухал нөлөөтэй. Багажууд ургамлын идэвхитэй өсөлтийн түвшин буюу гол ишний оройноос дооших 5 дахь навчны түвшинд, гэхдээ хүлэмжийн хэд хэдэн цэгт байршуулсан байвал зохино. Ургалтын эхэн үед газрын гадаргуугийн дээд талд, цаашид ургамал өсч томрох тутам идэвхитэй өсөлтийн түвшинд байрлах ёстой.


    УРГУУЛАХ АГРОТЕХНОЛОГИ

    Хүлэмжийн хөрсийг бэлтгэхэд хоёр зүйлийг онцгойлон анхаарах хэрэгтэй байдаг. Энэ нь хөрсний агаар нэвтрэх чадвар, түүнд агуулагдах эрдэс бодисын хэмжээ юм.

    Хүлэмжийнтариаландборооны ус нэвтэрдэггүй учраас ургамлын хэрэглээнээс илүү гарсан  бордоо болон эрдэс бодисууд урсаж              саармагжилгүйгээр хуримтлагдсаар    ургамлын ургалтанд  сөрөг  нөлөөллийг бий болгодог. Ингэснээр зарим эрдэс бодисуудын хэмжээ хөрсөнд хэт ихсэх ба хэт багасах бөгөөд ургамал ургахад саад болохоос гадна өвчлөх нөхцлийг бүрдүүлдэг.

    Мөн тодорхой хэмжээний хязгаарлагдсан талбайд тариалалт хийдэг учраас ойр ойрхон газрыг нь хагалах агротехнологийн арчилгаа хийдгээс шалтгаалж хөрс амархан дагдаршдаг.

    Иймд хүлэмжийн хөрсийг нягтарлаас хамгаалах үндсэн дээр хүлэр, үртэсээр баяжуулах шаардлагатай .

    ҮРСЛЭГ БОЙЖУУЛАХ

    Үрслэгийг зориулалтын хоовон буюу полиэтилэн материалыг ашиглан хийж бойжуулна. Үр тарих хөрсийг бэлтгэхдээ үржил шимт хөрс, сайтар ялзарсан бууц, элс зэргийг 2:1:1 хэмжээтэй багсарч хоовонд хийн чийглэж өгнө. Нэг хоовонд 1-2 ширхэг үрийг 1.0 см гүнд суулгана.

    Үрслэг бойжуулахад тохиромж- той дулаан нь ургамлын цухуйлт хүртэл  25-300С,  цухуйлтын дараа өдөртөө 20-240С, шөнөдөө 16-180С байвал хамгийн тохиромжтой. Үрслэгийн усалгааг

    20 хэмээс доошгүй бүлээлгэсэн усаар хийх нь илүү зохимжтой байдаг. Шилжүүлэлтэнд бэлэн болсон лоолийн үрслэг 25-30 см өндөртэй, 8-аас дээш навчтай, хэмх 3-4 жинхэнэ навчтай байвал зохино.

    ХҮЛЭМЖИНД БОРДОО ХЭРЭГЛЭХ

    Хүлэмжийн нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бордох системийг мөрдөнө. Бордох системд тарилтын өмнөх үндсэн бордоо, тарилтын үеийн болон ургалтын хугацааны нэмэлт тэжээл ордог. Хүлэмжинд эрдэс болон биологийн гаралтай бууц, бууцны шингэн, биоялзмаг, азофос, ризобактерийн бордоонуудыг өргөн хэрэглэх нь зүйтэй.

    УСАЛГАА

    Хүлэмжинд дуслын усалгааны систем тохиромжтой. Хөрсний зохистой чийгийн хэмжээ ургамал ургалтын эхэн үед ХЧББ-ийн 75- 80%, жимслэлтийн үед 85-90% гэж үздэг. Хөрсөн дэх чийг илүүдэх юмуу дутагдвал ургамлын өсөлт хөгжилтийн хэмнэл алдагдаж үрэвч гөвөгдөх, навч унах, үр жимс хэлбэр дүрсээ алдах, улмаар ургац буурахад нөлөөлөх тул усалгааг цаг хугацаанд нь хийж байх шаардлагатай.

    УРГАМАЛД ХИЙГДЭХ АРЧИЛГАА

    Орчин үеийн хүлэмжинд ургам- лын арчилгааны нилээд хэсэг нь автомажсан (салхилуулах, усалгаа, бордох) буюу механикжсан байхаас гадна ихэвчлэн гар ажиллагаатай байна. Аль ч таримлыг үрслэг шилжүүлэлтийн дараа нөхөн суулгах, хөрс сийрүүлэх, нэмэлт тэжээл өгөх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг.

    Лоолийн ургамлын гол иш болон навчны суган дахь ичмэл нахинаас ургах найлзуурыг 3-5 см- ээс урт болгохгүйгээр авч хаяхаас гадна, гол ишний зарим навчний 3/1-ийг тайрч хаяна. Энэ процесс нь лоолийн үр жимсийг томруулах, үр жимс бутан дээрээ бүрэн боловсроход чухал юм.

    Хэмхийн гол иш дагуух доод хэсгийн навчнуудын суганаас ургах найлзуур, бундуйнуудыг газрын хөрснөөс 50- 80 см хүртэлх өндөрт авч хаядаг. Цаашид хэмхийн хөгширсөн, шарласан навч, жимсгүй хажуугийн мөчир, дэгээг

    СОРТ СОНГОХ

    Юуны өмнө хүлэмжинд тариалах сортуудыг өөрийн орны нөхцөлд нутагшсан буюу олон жилийн судалгаагаар соригдсон гэдгийг мэдэх нь чухал юм. Манай оронд нутагшсан лоолийн Сибирский скороспелый-1450, Июльский, гибридууд – Карлсон, Ефимая, Naama, Ravid, зэргээс гадна сүүлийн жилүүдэд УГТЭШХ-д гүйцэтгэсэн хүлэмжийн сорт судалгааны дүнгээр шалгараад байгаа Желтый гигант, Апельсин, Вентура, Карлсон, Перцевидный, Де барао красный, Де барао желтый, Толстой F1, бэсрэг жимст лоолийн Вишневидный, Черри красные, Балконное чудо, хэмхийн НИИОХ- 412, Зозуля, Амазонка, амтат чинжүүний Медаль, Ерошка, Новочеркасский, Желтый букет, Sweet banana, Капитошка, гашуун чинжүүний Салса, Астраханский, цэсний Боника, Болурой, Снежный, Шаровидный зэрэг сортуудыг тариалахыг зөвлөж байна. Эдгээр сортуудын үрийг хүрээлэнд үржүүлж байна.

     /"Шинэ өсөлт" сэтгүүлийн 2020 оны хоёрдугаар улирлын дугаараас нийтлэв./ 

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...