• Агробизнес

    ВИНОД АХУЖА 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛЫГ ХОЁР МИНУТАД ТОЙМЛОВ

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага/FAO/-ын дарга Винод Ахужагийн энэ онд болж буй байгууллагынхаа 50 жилийн ойг тохиолдуулан хийсэн ажлынхаа талаар сошиал контент хэлбэрээр хоёр минутад багтааж ярьсан яриаг нь манайх  вэб сайтдаа  FAO-ын пэйж хуудаснаас авч,тэкст байдлаар хүргэж байна.

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дарга Винод Ахужа:

    Энэ онд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага/ХХААБ/-д  элссэний 50 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд хийж бүтээсэн ажлаа хоёр минутад багтааж танилцуулах челленжид манай баг хамт олон намайг дуудсан.Тиймээс зарим амжилтаа танилцуулъя. Бүх ажлаа дурдаж амжихгүй ч хоёр минутын дотор гол гол ажлаа ярихыг хичээе.

    1973 онд НҮБ-ын ХХААБ-ын гишүүнээр Монгол Улс элслээ.

    1970-аад онд бид байгаль  хамгаалах боловсон хүчнийг бэлтгэж бруцеллёзын вакцины үйлдвэрлэлийг дэмжсэн.

    1980-аад онд арьс шир, ноос судлалын лаборатори, хивэгч малын тэжээл, тэжээллэгийн лаборатори, Малын үр хөврөл шилжүүлэн суулгах нөхөн үржихүйн нэгжийг байгуулахад  дэмжлэг үзүүлж, сүүний шинжилгээний лабораторийг сайжруулсан.

    1990-ээд оны эхээр гал түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээж, хөнөөлт мэргэч, хөл газрын ургамлыг устгах арга барилыг боловсруулж, хэрэгжүүлсэн.

    1997-2005 онд долоон жилийн хугацаанд Хүнсний аюулгүй байдлын тусгай хөтөлбөрийг дэмжсэн.

    Мөн 1990-ээд оны сүүлчээр Ойн тухай үндэсний хөтөлбөр боловсруулж, 2000-аад оны сүүлчээр шинжлэх ухаанд суурилсан иргэдийн оролцоотой Ойн менежмент болон ойн нөхөрлөлийн үзэл баримтлалыг санаачлан эхлүүлсэн. Түүнчлэн Сибирийн хүр хорхойн болон бусад ойн хортон шавьжтай тэмцэх яаралтай арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

     2009-2020 онд  Хүнсний аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг эхлүүлж, Монгол Улсад анх удаа хамгаалалттай газар тариаланг нэвтрүүлсэн.

    2015 онд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, Органик хүнсний тухай хуулийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, цахим системийг боловсруулсан.

    2017 онд Хүнсний жимс, ногоог агшин зуур гүн хөлдөөх технологийг анх удаа нэвтрүүлсэн. Мөн жил Ургамлын хорио цээрийн нэгжийг байгуулж, Хүйтэн усны загас  үржүүлэг, загасны аж ахуйн шинжилгээний нэгж байгуулхыг дэмжсэн.

    2021 онд бид Үндэсний цахим хөдөө аж хуйн стартегийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн.

    2021 онд Хүнсний системийн төлөвийн судалгааг Европын холбоотой хамтран хийсэн.

    2021 онд Уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн арга барилыг анх удаа Монгол Улсад танилцуулсан.

    2021 онд Ургамлын үр, сортын тухай хуулийг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлсэн.

    2022 онд Агро ойн аж хуйн загвар туршилтын талбайг байгуулсан.

    Мөн онд Ургамлын гарал үүсэл, химийн бодисын хяналт, тариаланчдын бүртгэлийн системийг боловсруулсан. Малын эрүүл мэндийн чиглэлээр бид шүлхий, хонь, ямааны цэцэг болон бусад өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлсэн.

    2022 он. Шүлхий өвчний үндэсний стратеги боловсруулж, Нэг эрүүл мэндийн замын зураглалыг гаргаж, малын эмч нарын тасралтгүй хөгжил, үргэлжилсэн сургалтын тогтолцоог боловсруулаад байна.

    2000-2023 он. Зудын гамшгийн хүндрэлийг даван туулахад 20.000 гаруй эмзэг бүлгийн малчин өрхөд тусламж хүргэсэн.

    Энэ ажлуудыг хийх боломжийг бүрдүүлж, биднийг дэмжсэн бүх түншүүддээ баярлалаа.

    Видеог: https://www.facebook.com/FAOMongolia/videos/276149964777701

    Эх сурвалж:@Food and Agriculture Organization of the United Nations (FAO)

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...