• Бусад

    Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газар 21 гишүүнтэй байна

    Монгол Улсын Засгийн газар өнөөдрөөс /2022.08.30/ шинэ бүрэлдэхүүнээр ажиллахаар боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-д шинэ Засгийн газрын бүтцээ танилцуулсан. Харин өнөөдөр сайдууд тангараг өргөснөөр шинэ Засгийн газар ажиллаж эхэллээ.

    Өмнөх Засгийн газраас Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нар үргэлжлүүлэн ажиллана.

    Засгийн газрын бүтцэд гурван шинэ сайдын албн тушаалыг бий болгож байна. Салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс Боомтын болон нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдын албан тушаалыг бий болгож байна Эдгээр сайд яамгүй боловч статусын хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын түвшинтэй дүйцүүлэхүйц байх юм. Мөн олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх асуудал эрхэлсэн сайд шинээр бий болж байна.

    Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байна. 

    Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн:

    Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ            Ерөнхий сайд

    Сайнбуянгийн АМАРСАЙХАН                   Шадар сайд

    Дашзэвэгийн АМАРБАЯСГАЛАН              ЗГХЭГ-ын дарга

    Жамъянхорлоогийн СҮХБААТАР             Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга

    Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ            Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд

    Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ                            Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

    Гүрсэдийн САЙХАНБАЯР                            Батлан хамгаалахын сайд

    Батмөнхийн БАТЦЭЦЭГ                               Гадаад харилцааны сайд

    Болдын ЖАВХЛАН                                         Сангийн сайд

    Хишгээгийн НЯМБААТАР                            Хууль зүй, дотоод хэргийн сайд

    Чимидийн ХҮРЭЛБААТАР                           Эдийн засгийн хөгжлийн сайд

    Сандагийн БЯМБАЦОГТ                              Зам, тээврийн хөгжлийн сайд

    Жамбалын ГАНБААТАР                                Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

    Даваажанцангийн САРАНГЭРЭЛ              Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

    Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН                     Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

    Ням-Осорын УЧРАЛ                                      Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

    Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН                    Эрчим хүчний сайд

    Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН           Боловсрол, шинжлэх ухааны сайд

    Сэрээжавын ЭНХБОЛД                                Эрүүл мэндийн сайд

    Чинбатын НОМИН                                         Соёлын сайд

    Боомтын асуудал хариуцсан сайдыг хараахан томилоогүй.

    А.ЧАНДМАНЬ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...